Хаммер буруу гараар орж, Петрович хэт олширч, Lolita-г бэлэглэсэн тухай

Алдарт Голливудын нэр цуутнууд, эхлээд дэлгэцийн одод бус найруулагч, санхүүжүүлэгч зэрэг эрхэлдэг ажлынхаа онцлогоос шалтгаалаадз олны танил болж чаддаггүй хүмүүс ийм маягаар бусдаас ялгарч харагдахыг хүссэн байна. Одоо бол Америкт хэн хүссэн нь машиндаа ийм дугаар хэрэглэж байгаа. Харин Голливудын одод нь ийм маягаар өөрсдийгөө харуулах гэх шаардлагагүй болсон. Шүтэн бишрэгчид нь тэднийг ингэсэн ингээгүй машиныг нь мэдэх болсон байна. AM General компани армид зориулж үйлдвэрлэсэн Hummer жийпнүүдээ иргэдэд зарахаар 1992 онд шийджээ. Тэгээд сурталчилгааны зорилгоор Terminator гэсэн нэр бүхий дугаарта ймашинаа Арнольд Шварценеггерт өгсөн нь олонд нэгэн танил болсон Голливудын од ийм машин хэрэглэсэн сүүлчийн тохиолдол болсон аж. Харин сурталчилгаа хийх гэсэн энэ алхам нь төдийлөн тус болсонгүй. Хаммер машинууд нь тэдний хүссэн хүмүүст биш, рэпчин, зартай танхай этгээд болох Пафф Дэдди мэтийн африк гаралтай хүнд гаруудад очсон байна. Хаммер-ууд тэдэнд одоо хэр нь Lexus-ийн адил өндөр үнэлэгдсэн хэвээр байгаа. Гэхдээ Шварценеггер одоо жирийн дугаартай машин унадаг.
Нэр бүхий дугаарыг Англи, Герман, Франц, Бельги, Швейцари, Финлянд, тэр ч бүү хэл ӨАБНУ, Аргентин, Индонезид хэрэглэж байна. Тэгэхдээ түүнийг улсын дугаарын адил үзэх бөгөөд нэр бүхи йдугаараар нь тухайн машины эзнийг олж болдог. Yүний төлөө хүмүүсээс маш их мөнгө авна. Тухайлбал, нэртэй дугаарыг Америкт хэдэн мянган ам.доллараар үнэлдэг бол Украинд 700 доллар байдаг. Ийм замаар олсон мөнгийг ихэнх оронд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах систем, эмнэлэг болон тахир дутуу хүмүүст зориулдаг. Keep Kids Off Drugs /Хүүхдэээ мансуурах донтнуудаас хол байлга гэсэн үгтэй ер бусын дугаарыг Флорида муж улсад саяхнаас хэрэглэх болжээ. Тэгэхдээ мужийн амбан захирагчийн тусгай шийдвэрээр шүү. Тэд залуучууд мансууруулах бодис хэрэглэхийн эсрэг хийх тэмцэлд зориулж жил бүр 25 доллар төлнө.
Автомашин эзэмшигчийн нэр бүхий дугаарыг Орост хэрэглүүлэх боломжийг бүр 2001 оны намар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах газар авч үзсэн юм. Тэр үед энэ газрын нэгдүгээр орлогч дарга байсан Владимир Тимошин автомашин сонирхогчид ийм ийм хүсэлт их тавьдаг гэж хэлж байв. Тухайлбал, Филипп КЗиркоров ийм хүсэлт тавьж байжээ. Тэрбээр гэргий Алла Пугачёвадаа тусгай дугаар авах бодолтой байсан аж. Ийм дугаарыг нэлээд их мөнгө төлөөд авч болно гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах газар үзэж байв. Гэхдээ түүнийг хэрэгжүүлээгүй юм. Замын цагдаагийн газрын өгсөн тайлбараар бол тусгай үг, хүний нэр бүхий дугаарыг өгч буй байдалд Оросын бүх нутаг дэвсгэрийг хамруулан хяналт тавих боломжгүй, үг, нэрийг давхардуулж хэрэглүүлэхгүй байхад төвөгтэй, түүнчлэн иймэрхүү зүйл рүү хүмүүс ихэд хошуурч байгаа зэргээс шалтгаалж хэрэгжүүлээгүй аж. Өөрөөр хэлбэл, ийм дугаар хэт олон болчихоос болгоомжилсон байна.
Одоо бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газар энэ асуудалд эрс татгалзсан хариу өгдөг болжээ. Эндэхийн нэг хэлтсийн орлогч дарга хурандаа Сергей Зубриський Известия’ сонины сурвалжлагчтай ярилцахдаа Энэ бол шал дэмий эд. Бид үүний эсрэг тэмцэнэ. Yг бичсэн дугаар нь улсын стандартад нийцэхгүй зүйл бөгөөд ийм дугаартай машин жолоодсоны төлөө, улсын дугаар хэрэглэх журам зөрчсөний учир эзнийг нь 50 рублиэр торгоно гэж хэлсэн юм.
Тийм болохоор Орост одоогоор хэрэглэж буй үг, нэр бүхий дугаар нь бэлэг дурсгалын төдий хэмжээнд байгаа юм. Тэгэхдээ хуучин дугаартаа нэмэлт болгон хэрэглэнэ үү гэхээс биш, улсын дугаарыг нэрийн дугаараар сольсон байвал хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл ийм нэр, үг бүхий дугаар нь нэгэнт зөвшөөрөгдсөн зүйл биш болохоор түүнийг хэрэглэх зөвшөөрлийг Замын цагдаагийн газраас авах хэрэггүй гэж дугаарыг хийж өгдөг компанийн хүмүүс хэлдэг. Ер нь бол ийм дугаар дээр ямар ч үг бичиж болдог. Гэхдээ албан ёсны бус хязгаарлалт, журам байдаг. Жишээ нь, дугаар дээр кирилл үсгийн 8-9, латин үсгийн 12-13 тэмдэгт багтдаг. Түүнээс гадна дугаар дээр төрийн далбааг /төрийн тэргүүний машинд байдаг тусгай дугаар шиг/ дүрсэлж, бүс нутгийн дугаар, гэрэл ойлгогч будаг хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл энэ нь улсын замын цагдаагийн газрын ялгах онцлог юм гэж нэгэн компанийн менежер Алексей Гидирим ярив. Гэлээ ч захиалагч гуйгаад байвал компаниуд энэ хоригийг хайхралгүйгээр дугаарыг тэдний хүссэнээр нь хийгээд өгчихдөг юм. Далбаа болон бүс нутгийн ялгах тоог будгаар дүрсэлдэг. Тэр нь холоос яг улсын дугаарынх шиг харагддаг. Түүнийг гар хийцийн төхөөрөмжөөр ч гэлээ хүлээн зөвшөөрөгдсөн технологиор хийдэг. Yнэ их өндөртэй. Ийм дугаар олж авахд төвөгтэй, өөрийн өртөг нь өндөр зэргээс болж уг бизнес далайцтай хөгжих нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Гэхдээ л үг, нэр бүхий дугаар хэрэглэх нь Орост их түгээмэл болж байна. Ийм бизнес эрхэлдэг Москвад төвтэй компаниудын салбарууд Санкт-Петербург, Казань, Екатеринбургэд бий болоод байна. Гол захиалгыг нийслэлд хүлээн авч бүтээгдэхүүнээ галт тэргээр юм уу, шуудангаар орон нутаг руу явуулсаар байгаа юм. Yйлдвэрлэгчдийн ярьснаас үзвэл өнгөрсөн зунтай харьцуулбал захиалгын тоо гурав дахин нэмэгджээ. Ганцхан компани л ийм захиалгаас жилд 130-150 сая ам.доллар олж байна.
Бас нэг зүйл гэвэл зах зээл асар том. Yг, нэр бүхий дугаар үйлдвэрлээд хамгийн багаар бодоход хагас тэрбум доллар олж болно гэж нэгэн бизнесмэн ярьж байна. Тэгэхдээ одоогийн тун доогуур ханшаар тооцоход энэ шүү дээ. Хэрэв түүний үнэ өртөг дэлхийн жишгээр өсвөл 1.5-2 тэрбум долларын орлого олж болно. Yг, нэр бүхий дугаар хэрэглэж болохоор хуульчилчихвал халуун хуушуурыг хэлсэн үнээр нь авдаг шиг юм болно гэж хүмүүс ярьдаг. Ингэх цаг удахгүй, сайндаа л 5-6 жилийн дараа ирнэ гэж дугаарын бизнес эрхлэгчид үзэж байгаа.

Орост хэн, ямар дугаар худалдаж авч байна вэ?
Дээр өгүүлсэн Алексей Гидиримийн үгээр бол ийм тусгай дугаарыг манай оронд дунд гарын менежер, пүүс, компанид ажилладаг хүмүүс ихэвчлэн захиалж байгаа аж. Тэд зөвхөн өөртөө бус компанийнхаа машинд хэрэглэх, найз нөхөд, дотны хүмүүстээ бэлэглэх зорилгоор авдаг байна. Захиалагчдын дотор шоу-бизнес эрхлэгч, радиогийн хөтлөгч олон байдаг бөгөөд нэр бүхий тусгай дугаар нь тэдний хувьд бусдаас ялгарах онцгой арга хэлбэр нь болдог байна. Бас бусдаас содон байхын тулд сүүлчийнхээ мөнгөөр ийм дугаар авч хуучин муу жигули-гээ өөд нь татах гэсэн хүмүүс захиалагчдын 30 орчим хувийг эзэлдэг аж. Эхний үед хүмүүс хүний нэр бүхи йдугаарыг ихэд сонирхдог, захиалдаг байж. Тэгээд Петрович, Сергей, Палыч гэх нэртэй дугаар их олон болжээ. Тэгснээ хоч, цол зэргийг хэрэглэхийг эрмэлздэг болсон байна.
Аливаа төрөл цэргийн баяр болохоор тэнд албан хаагчдын мөрдөс дээр байсан ПВ /хилийн цэрэг, ВДВ /десантын цэрэг гэх мэт үсэг бүхий дугаарын захиалга нэмэгдэнэ. МВД, ГИБДД /замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах газар гэсэн дугаарыг ч их захиална.
Хэдэн жилийн өмнө цаад дэвсгэр өнгө нь цагдаагийнх шиг цэнхэр юм уу, дипломат төлөөлөгчийн газрынх шиг улаан байхыг сонирхдог байсан бол одоо шар юм уу хар /цэргийнх шиг/ өнгийг илүүд үзэх болсон аж.
Оросын шоу бизнесийнхнээс Александр Буйнов, Ирина Аллегрова нар өөрийнхөө нэртэй дугаар анх түрүүн машиндаа хэрэглэжээ. Ирина бол энэ дугаараа зөвхөн баяр ёслолын үеэр л хэрэглэдэг гэнэ. Энэ дугаарыг надад манай захирал бэлэглэсэн юм. Тиймээс түүнийг онцгой тохиолдолд л, тухайлбал тусгай харуул хамгаалалттай дэвсгэр газар очихдоо хэрэглэдэг. Тэгвэл хэний машин болохыг нь мэдэхэд хялбар гэж тэрбээр ярив.
Блестящие хамтлагийн гоцлол дуучин Ольга Орлова машиндаа мөн өөрийн нэртэй дугаар зүүжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах байгууллагад байдаг найз нар нь түүнийг бэлэглэсэн аж. ВЛАД гэсэн үгтэй дугаарыг Замын цагдаагийн газрынхан нэгэн тоглолтынх нь үеэр Влад Сташевскийд шууд тайзан дээр нь гардуулж өгсөн байна Lolita гэсэн дугаарыг нэгэн шүтэн бишрэгч нь Лолитад өгчээ. Энэ бэлгийг би их үнэлдэг. Тийм болохоор түүнийг нэг машинаасаа авч нөгөөд нь бэхлэхдээ ер зкалхуурдаггүй гэж дуучин бүсгүй ярилаа.
/Өнөөдөр, 2004.705.156/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button