Салламлёз

Тахианы мах, өндөг, малын сэвс зэргээр дамжин өвчлүүлдэг. Нян нь хүйтэнд тэсвэртэй, дулаанд /600-аас дээш/ тэсвэргүй.
Илрэх шинж Халуурч бөөлжис цутгана. Аюулхай, хүйс, хэвлийн баруун доод хэсгээр өвдөж өвдөлтийн гурвалжин үүсгэнэ.
Суулгалт нь ус ихтэй, өмхий үнэртэй, салсархаг. Хүнд үедээ 5-20 удаа гүйлгэнэ. Элэг, дэлүү томорч, арьс салст шархлахаас гадна бөөр, зүрх, амьсгалын эрхтэн системд өөрчлөлт өгнө.