Биед амин дэм дутагдахад…

А витамин /загас, өндөг, масло, сүү, улаан лууван, үхрийн элэг г.м/
Нүд аргах, ядрах, арьс ширүүн болох, батга гарах буюу хайрс хогжруутах, хумс, үс гялтганахгүй болно
С витамин /нохойн хошуу, байцаа, төмс, сонгино, вандуй/
Биед ягаан толбо туурах, буйл хавдах, нуруу өвдөх, шүд амархан хорхойтох, цусны холестерин нэмэгдэнэ.
В1 витамин /вандуй, хошуу будаа, цагаан талх/
Дутагдахад амархан ядарна, хоол идэх дур буурна, уур уцаар ихэснэ, хөдөлмөрийн чадвар буурна.
В2 витамин Завьж хагарах, хэл час улаан болох, хоолой хавдаж өвдөх, нүд улайн харах чадвар буурах
В6 витамин Ой муудах, цус багадах, бөөр, давсаг амрахан чулуужих, мэдрэл муудах болно.
В12 витамин /үхрийн элэг, бөөр, мах, сүү, бяслаг/
Сэтгэл уймрах, нүд чилэх, хорт цус багадалт буй болох, хүүхдийн өсөлт зогсох
Е витамин /ургамлын тос, ногоо, жимс, мах, сүү, талх/
Цус багадах, судас хатуурах, булчин хатингарших, цагаас эрт өтлөх, арьс хатуурч өнгө үхэх, хөх амархан үрэвсэх, ураг амархан зулбах, хурьцлын дур буурах.
Р витамин Биеэр бор толбо туурч, амархан хямардаг.
Г витамин Ходоодны шархлаа буюу 12 хуруу гэдэсний шархлаа өвчин амархан тусна.
Д витамин /загас, өндөг, сүү, масло, үхрийн элэг, тос/
Гар хөл таталдах, яс амархан хугарах, шүдний хөгжилт муудах, настайчуудын бүх бие өвдөх, хүүхдийн өсөлт удааширна.
Эрдэмтэд одоогоор 20 гаруй төрлийн амин дэм илрүүлээд байна. Аминдэм дутагдлыг нөхөх зорилгоор тусгайлан савласан витаминуудыг зардаг болжээ.