XIҮ Далай ламын мэлмий гийсэн өдөр.

Монголчууд ч бас энэ билэгт өдрийг тэмдэглэнэ. Бодь чандмань төв FM-107 радиогоор Далай ламын намтар, түүх сургаалыг өнөөдөр бүтэн өдрийн турш нэвтрүүлэн сонсогчдод гэгээрэл бэлэглэх юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Дээрхийн гэгээн Испанид болох Олон улсын соёл урлагийн наадамд оролцох байснаа болжээ. Эмч нар түүнийг Европоор хийсэн урт аяллынхаа эцэст дор хаяж хоёр долоо хоног амрахыг зөвлөсөн байна. Энэ тухай мэдээллийг дээрх наадмыг зохион байгуулагчид өнгөрсөн баасан гаригт хийсэн байна. Далай лам 1936 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд нутгийн Такцэр гэх жижигхэн тосгонд мэндэлсэн. Өглөөний 04 цагаас хэтэртэл нойрсч заншаагүй тэрбээр өөрийгөө Би жирийн л нэг хувраг гэж хэлэх дуртай ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button