Грек Европын аврага боллоо

Сар орчим үргэлжилсэн Евро-2004-ийн хамгийн сүүлчийн шийдвэрлэх тулаанд талбайн эзэн Португал, түүхэндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн Грекийн шигшээ багууд учраа таарч хүч үзлээ. Энэ удаагийн Европын АШТ-ийг нээж байсан хоёр багийг хамгийн сүүлд үлдээж, хаалтын тоглолт хийнэ гэж спорт сонирхогчид огт таамаглаагүй нь лавтай. Португалийн баг шувтаргын тоглолтод шалгарч үлдсэн нь эх үндэстэй юм аа гэхэд грекчүүдийг ийм өндөр амжилт үзүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.
Тоглолт болохын өмнө Алкошет дахь Португалийн багийн баазаас цэнгэлдэх хүрээлэн хүртэлх зам хөгжөөн дэмжигчдээр дүүрэн байлаа. Аваргын төлөө шалгарч үлдсэн шүтээнүүдээ балиашгууд нь автобустай нь хамт гар дээрээ өргөх нь үү гэмээр сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Португалийн хөлбөмбөгчдийг суулгасан автобусыг хамгаалалтын машин, мотоцикльтой цагдаа нар хамгаалж, ард нь мянга орчим мотоцикльчид дагаж, тэнгэрт нисдэг
тэрэгнүүд эргэлдэн, Тежи голоор хэдэн арван хөнгөн завинууд сүлжилдэх нь Лиссабон хотод хөлбөмбөгийн бурхад залрав уу гэмээр харагдаж байв.
Шигшээ багийн дасгалжуулагч Сколари тоглолтын өмнө Бразилчууд бид дэд байрт шалгарахыг сүүлчийн байрт орсноос ялгаагүй хүлээн авдаг гэж мэдэгдсэн бөгөөд Португалчууд бид ч адил гэж Португал даяар хашгирч буй эгдэл энэ үед төрж байлаа.
Гэхдээ эрхэм Сколари мөн болгоомжтой зан гаргаж Бид грекчүүдийг гүнээ хүндэтгэж буй. Тэд бидэнд ялагдлаа ч гэсэн аль хэдийнэ энэ тэмцээний гол баатар, ялагч болчихоод байгаа шүү дээ гэж өгүүлсэн бол багийн ахлагч Ф.Коуту Гректэй хийх тоглолтод бидэнд тэвчээр, анхаарал, хамтач тоглолт нэн чухал. Хоёр багийн дасгалжуулагчдын барьж буй тактикт өчүүхэн алдаа ч хор хохирол учруулж мэднэ гэсэн байна.
Үнэхээр ч тэдэнд эмээх зүйл бэйлаа. Өмнөх тоглолтуудад грекчүүд хаалга руу тэднээс хоёр дахин цөөн (47-108) цохилт хийсэн ч хавыүй оновчтой цохисон (51.4-40.8 хувь) тооцоо бий. Ариун Эллиад орны хөлбөмбөгчид хамгаалалтдаа
ч мундаг. Тэд Евро-2004-т нийт 242 удаа өрсөлдөгчийнхөө бөмбөгийг булааж, бусад багуудаа манлайлжээ. Дасгалжуулагч О.Рехагель багийн бүрэлдэхүүн, тактикийн талаар амнаасаа ганц ч үг унагасангүй. Харин шүүгч М.Меркийн талаар тайлба хийжээ. Тийм эз, Мерк бид хоёр эртний танилууд, гэхдээ хэзээ ч найз байгаагүй. Энэ талаар одоо ярихаа больё гэж Португалийн хэвлэл мэдээллийн хариултад хариу өгчээ.
Хоёр багийн бүрэлдэхүүнд онц өөрчлөлт байсангүй. Зургадугаар сарын 12-ид ердөө долоо дахь минутад гоол оруулсан Карагунис торгуулийн улмаас энэ тоглолтод оролцоогүй бөгөөд түүнийг Яннакопулоо орложээ. Гэмтэлтэй хамгаалагч Капсис талбайд гарч, Паулетаг барьж тоглолоо. Португалчуудын хувьд Голланд, Испанийн багтай тоглосон үндсэн бүрэлдэхүүн нь хэвээрээ.
Олонхийн хүлээж байсанчлан тоглолт Португалийн багийн шуурган довтолгооноор эхэлсэнгүй. Тэдний өрсөлдөгчид хана мэт хамгаалалт босгож, португалчуудын дамжуулалтыг тасалж, бие биедээ сайтар тусалж байсны дээр урьдын адил хэн юу хийх ёстой вэ гэдгээ бурмөсөн мэдэрч тоглов. Эхний аюултай довтолгоог грекүүдхийж, 16дахь минутадХаристеас хаалгачийн эсрэг ганцаар гарсан ч Рикарду урагшилж байраа зөв эзэлсний дүнд бөмбөгийг хөлөерөө зайлуулж чадлаа. Эхний үеийн дунд хэрд тоглолт эн тэнцүү болсон ч португалчуудын довтолгоо нэг л бүтэж өгөхгүй байлаа. Энэ үеийн төгсгөл хэрд Манише 20 орчим метрээс цохисон ч бөмбөг шонгийн хажуугаар өнгөрөв.
Хоёрдугаар үе португалчуудын довтолгооноор эхэлсэн ч гэсэн эсрэг багийн хаалганд аюул занал учруулж чадахгүй л байлаа. Паулета Грекийн хамгаалагчдын дундаас гарч чадахгүй байсан бол байн байн унасан дүр эсгэх Деку түүнд тус хүргэж чадсангүй. Төдөлгүй грекүүд дархан мэхээ хийлээ. Тэд ховор гүйцэтгэх сөрөг довтолгооноо оновчтой болгож чадсан юм. Басинас булангийн цохилтоор бөмбөгийг торгуулийн талбай руу илгээж, Харистеас бусдаас өндөр үсрэн мөргөж энэ тоглолтын цорын ганц, ялалтын бөмбөгийг орууллаа. Удалгүй шигшзэ багт сүүлчийн тоглолтоо хийсэн Руй Кошта, довтлогч Н.Гомеш нар талбайд гарсан ч Грекийн багийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Хаалгач Никополидис ч өөлөх юмгүй найдвартай тоглов, Тэрбээр Роналдугийн цохилтыг хааж, Карвальюгийн холын цохилтыг хатгаж хаалганаас холдуулж амжив.
Ийнхүү тэмцээн эхлэхийн өмнө огт боломжгүй мэт санагдаж байсан зүйл өнгөрсөн ням гаригт биеллээ оллоо. Грекийн хөлбөмбөгчид Европын аварга боллоо. Тэд Евро-2004-ийн хамгийн хүчирхэг баг нь байгаагүй ч, ухаалаг, зальтай дасгалжуулагчийнхаа ачаар түүхэнд үлдэх ялалт байгуулж чадав. Сюрприз-ээр эхэлсэн Евро-2004 мөн тэр өнгө аясаараа өндөрлөлөө.

EURO 2004 бидэнд юу үлдээв
Юуны өмнө хөлбөмбөг ганц нэг улсыг эс тооцвол жигдхэн хожиж байгааг харууллаа. Балти хавийн жижигхэн улс Латви хичнээн сайн тоглов. Энд 2002 оны дэлхийн аваргаар Солонгос, Япон хэрхэн сенсааци тарьсныг ч дурдаж болох юм. Цаггаа Пелетэй байхад ямарч баг дэлхийн аварга болно гэдэг байсан зарчим өөрчлөгдөж, талбай дээр ОДУУД тоглолтыг шийдэхгүй багийн тоглолт, хатуу чанга хамгаалалт, дасгалжуулагчийн диктатур л ялалтийн үндэс болдог болсныг харууллаа. Сүүлийн арваад жил илэрхий хөгжөөд байгаа энэхүү хамгаалах чиглэлтэй тактик нь Португали, Испани, Англи, Голланд зэрэг довтолж тоглодог багуудыг ирээдүйдээ залгих нэг л муу үр дагавартай юм даа. Хэдийгээр Зидан, Бекхэм, Фигу, К. Вьери, Руй Коштагийн цаг дуусаж байгаа ч Криштиану, Роналду, Милан Барош, Уэйн Руни нарыг энэ тэмцээн од болгон гялалзуулж чадлаа.
(өнөөдөр 2004.07.06 157)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button