Биеэ үнэлэгчдэд шилэн ордон барьж өгье

Үүнийг дагаад харийн оронд л дуулддаг байсан ДОХ хэмээх өвчин Монголд импортлогдож Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад данстай болж орхив. Бас болоогүй эз, урьд өмнө сонсогдож байгаагүй мансууруулах бодис, хил дамнасан хүний наймааны хэргүүд ч энэ үед эхлэх цэгээ хатгасан.500 орчим л байсан биеэ үнэлэгчид өнөөдөр бүл нэмж 2000 хол давжээ. Хэдийгээр энэ нь албан бус тоо ч цагдаагийнхны байнгын хяналтад 1500 гаруй хүн байдаг гэнэ.
Нэг үеэ бодвол биеэ үнэлэгчид гудамжны амьдралаасаа салж, зочид
буудал, цэнгээний газрын зэргээр төрөлжиж эхэлсэн ч тэднийг байнга дагадаг эрсдэл эцэс болоогүй. Гэмт хэрэгтнүүдийн гар хэл болж, тэдний тушаалаар бусдад үйлчилж, эрхшээлд нь орох энүүхэнд. Захын нэг бизнесмэн өрсөлдөгчөөсөө хүссэн зүйлээ олж авахын тулд дээгүүр зиндааны биеэ үнэлэгч хөлслөх зэргээр тэднийг муу зүйлд татан оролцуулах явдал түгээмэл. Тэдний эргэн тойронд болох муу юм бүхэн эргээд нийгэмд сөрөг үр дагавар дагуулсаар. Эхлээд цагдаагийнхан архаг архичидтайгаа тэмидэг арга барилаараа тэдэнтэй үзэлцэж байсан бол энэ нь сүүлдээ сонгомол арга биш болж хувирав. Иймд үйлчлүүлэгчийнхээ мөнгийг аваад зугтсан, насанд хүрээгүй охидыг уруу татдаг толгойлогч эмэгтэйчүүдийг л овоо хараандаа авч хориг тавьдаг болов.
Гэвч толгойлогчид залуу охидыг бусдад худалдаж, тэдэнд сохор зоос ч өгөхгуй ашиглаж байв. Энэ мэтээс ч болсон уу , зарим нэг нь гадаадад гарч биеэ үнэлж эхэллээ.Богино хугацаанд чамлахааргүй мөнгөтэй болох арга тэдний хорхойг хөдөлгөж зүгээр суулгасангүй. Улмаар биеэ үнэлэгчдийн тодхон жим гарч эхэллээ. Хойд, урд хөрш төдийгүй тив .апгассан ийм зам бий болж байв. Эрээн, Хөх хот, Бээжин, Макао, Канад, Япон гэх мэтээр бүсгүйчүүд сонголтоо хийоэн боловч эх орондоо байхаас илүү эрсдэл тэднийг угтах болсныг ухаарсан нь харин хэд бол. Харийн хүнд худалдагдаж, дуулж сонсоогүй өвчин эмгэг тусахаас эхлээд нар, салхи үзэлгүй тав, зургаан оараар хоригдсон нь ч бий. Хэн нэгний дургүйг хүргэвэл халуун индүүгээр биеэ тамгалуулж, зугтах гэж оролдсныхоо төлөө чигчий хуруугаа тайруулах зэрэг харгис хэрцгий эрүү шүүлтийг туулсныг амь дүйж зугтан ирсэн нэг нь ярих юм билээ. Гэвч гадаадыг чиглэсэн энэ цүваа цөөрсөнгүй. Эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж эл цуваанд нэгдсээр байна. Тохиолдлоорхэн нэг нь гадаадад хөлжиж бэлжсэнийг сонссон тэд муу юм бодох завгүй энэ замыг сонгосоор. Бүх юм ингээд төгсдөг бол ч яах вэ. Гэтэл Монголд тэр бүр дуулдаагүй аймшигт өвчнүүд дэлгэрэх суурь тавигдаж, хоёрхон сая ард түмэн ДОХ-ын эрсдэл дунд амьдрах болов. Айдас хүйдэсгүй амьдрах тухай бодох нь бүү хэл энэ янзаараа байвал үндэсний аюулгүй байдал удмын санд нөлөөлж мэдэх нь. Нэгэн цагт харийг зорьсон бүсгүйчүүд эх нутагтаа ирэх нь лавтай. Тэд ямар нэгэн өвчин эмгэг тээж ирэхгүй гэх баталгаагүй. Тэр тусмаа хүн герөлхтөнд заналхийлж буй ДОХ-оос холуур өнгөрч чадах болов уу. Гадаадын олон оронд биеэ үнэлэгчдийг тойрсон үйлчилгээний болон эрх ашгийг нь хамгаалдаг байгуулагууд байдаг. Энэ бүхэн манайд яагаад байж болохгүй гэж. ДОХ-ыг хязгаарлах гол гарц энэ биш гэж үү. Үүнээс өөрөөр бид эл аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгүй мэт. Тэднийг нэгдсэн захиргаатай болгож, эмнэлгийн байнгын хяналтад байлгавал болохгүй юмгүй. Түүнээс улсынхаа дархан хилийг хааж, олон улсын чанартай боомтуудаар ДОХ-ын халдваргүй гэсэн бичиг мянга шаардаад бүтэхгүй.
ДОХ-ын дөрөв дэх тохиолдол илэрлээ. Тав дахь нь хэзээ бол хэмээн дэмий хүлээж суулгүй нэгийг бодох цаг болжээ. Ингэсэн цагт гадаадаас ДОХ импортоор авах нь багасч, гудамжны биеэ үнэлэгчид өвчин тараах үүр уурхай болохгүй байхсан, Үүний тулд юуны түрүүн бие үнэлэгчдийг орох оронтой болгоё. Тэдэнд шилэн ордон бариад өгсөн ч яагаад болохгүй гэж. Гадаадын жуулчид хүртэл очсон орныхоо бүсгүйчүүдтэй цагийг өнгөрөөж зугаацах нь байдаг л асуудал. Манай улсад амьдарч байсан Пакистаны нэгэн иргэн бүсгүйчүүдийг төмөр чингэлэгт нутаг нэгтнүүддээ таван мянган төгрөгөөр биеийг нь үнэлүүлж байсныг хууль хяналтынхан илчилсэн. Тэднийзарим нь
бүсгүйчүүдийг ёс бус зүйл хийхийг шаардсан болохыг ч нотолсон. Эх орондоо байгаа атлаа эдгээр бүегүй өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Өнөөдөр хэдэн төгрөг олохын төлөө биеэ үнэлж буй бүсгүйчүүдийг дорд үзэж амьгүй албат болгох эрх бий бил үү. Цэнгээний газар байгуулья эсвэл түүн шиг хэрэггүй зүйл байхгүй гэж талцаж маргаад байснаа одоо энэ тухай ярьдаг ч хүнгүй болж. Энэ хойгуур нь улс оронд заналхийлеэн өвчин гаарч, монголчуудын нөхөн үржихүйн асуудал ч гацаанд орох нь. Биеэ үнэлэгчдийн эл асуудлыг өнөөдөр цэгцэлж чадахгүй бол айл гэрийн амьдралдч сүүдрээ унагаж мэдэх нь. Энд нэг жишээ дурдъя. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нөхөр нь эхнэрээ хөнөөсөн хэрэг хагас жилийн өмнө гарсан. Энэ хэрэг юунаас болж гарав гэдгийг цагдаагийнхан шалгах явцад эхнэр нь хятад иргэдэд биеэ үнэлдэг байсантай холбоотой гэнэ. Тэрбээр гэрлэхээсээ өмнө биеэ үнэлдэг байж. Бүегүй хоёр хүүхэдтөрүүлж, урьдын явдлаа цэглье гэж бодсон ч чадаагүй. Нөхөртөө хэлэлгүй гурван жил биеэ үнэлжээ. Нөхөр нь энэ тухай мэдеэн нь, эхнэрээ хөнөөх шалтгаан болсон гэнэ. Биеэ үнэлэгчдийн хэт задгайрсан ийм байдал зарим айл өрхөд дээрхийн адил хор хөнөөл учруулж байна. Тэд гээд хэлчих барьцтайхан тоо байдаггүй. Тэр ч бүү хэл Монгол Улсын хэчнээн иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа албан ёсны тоо ч байхгүй. Албан бус тоогоор 43 мянга хүрдэг гэсэн баримжаатай. Тэдний хэд нь биеэ үнэлэхээр явеныг бүр барагцаалах ч аргагүй. Өнөөдөр иргэдэд тавьж буй анхаарал ийм л байна. Гэтэл тэд гадаадын аль улсад юу хийж, яаж шуухан амьдарч буйг Элчин сайдын яамд нь мэддэггүй нь харамсалтай. Биеэ үнэлэгч нарын арми ийм хурдтаигаар гадаадад гарч байна. Тэд хэзээ нэгэн цагт эх орондоо буцаж ирнэ. Тэр үед нь бид урьдын адил зүгээр л хил нэвтрүүлеээр байх уу. Хүн төрөлхтөнд мөхлийн аюул дуудаж буй ДОХ-оос хязгаарлах хамгийн дөт зам юу вэ. Биеэ үнэлэгчдийн гэнэ үү, янхны газар гэнэ үү хамаагүй тэднийг нэг дээвэр дор оруулж, эмнэлгийн хяналт тогтоох нь зөв гарц билээ. Энэ тухай урьд өмнө бишгүй нэг ярьж, бичиж байсан. Одоо ажил болгох цаг болжээ.ДОХ Монголд чимээгүйхэн суурьшсаар байна. Нэг л тэсэрвэл манайх шиг цөөн хүнтэй, ядмагхан эдийн засагтай, улс тогтоож, дийлэхгүй болох биш үү.
(өнөөдөр 2004.07.06 157)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button