Мөнгөтэй хүний бус монгол түмний наадам байгаасай

Эрийн гурван наадам гэгддэгийн утга учир үүнд байдаг ч, шагайн харваа нэмэгдсэнээр дөрөв болж жаахан хальсан нь бас бий. Гэхдээ наадамчин олонд хамгийн сонирхолтой нь бөх, морь байдгийг үгүйсгэж боломгүй. Худлаа гэж мэтгэх нэгэн гарвал соёолонгийн тоосонд орох гэж дервөн уулын дунд орших зон олон тэр чигээрээ ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Яармагийн дэнжийг зорьдог байсан цаг саяхан. Тэнд дэрвэх эрээн майхнаас дутамгүй нүд эрээлжлэм олон өнгөер алаглаж байдаг сан, хүмүүс. Өнгөрсөн зун анх удаа хөдөлсөн морь барианы газар Хүйн долоон худагт ч байдал тийм л байсан.
Адуу адуун дундаас эртэй, иртэй тасархай хурд, омголон дагшинд тооцогддог соёолонгийн тоосонд дарагдвал тэр жилдээ хийморь нь гя-лалзаж байдаг гэсэн ойлголт-той болохоор тэгж зүтгэдэг хэрэг.Мэдээж, хэн ч уруу дорой, үйлс нь хазайж явахыг хүсэхгүй шүү дээ. Тиим болохоор адууны босоо цагаан тоосонд хийморио сэргээхийг хүсэгчдийг буруутгах аргагүй юм.
Гэхдээ монгол наадам монголоороо л ургэлжлээсэй гэх нэг тиим харам сэтгэл төрөөд байгааг нууж боломгүй санагдана. Яагаад гэхээр хойтон жилийн наадам хол байна даа, хол байна хэмээн наадмын маргааш морьдоо хөтлөн нутгаа зорьсон уяачид өнөтэй жилийн өвөлжин, улиран залгах хаваржин зөвхөн наадамд сойх хурдан ажнай-гаа ариглан харамлан энэ удаа яаж уяж, хэрхэн хурд-луулах вэ хэмээн сэтгэлийн чинад бодлогошрон суусан гэдэгтэй би л лав маргахгүй. Газар дээрх ганц ах минь л гэхэд сумын наадамд өөрөө узүүрлэснээсээ хойш их л хожуу морь уяхын хорхойтой болж, түүндээ их үнэнч махруу яваа юм даг. Сумын наадамд нэг түрүү авсныхаа дараа бүр ч их урамшиж, өөрийгөө овоо уяач болчихлоо гэж бодоод байх шиг. Ахынхаа сэтгэлийг өнгийж хардагсан бол энэ эрчээрээ яваад өөрийн адуун сүргээс өчнөөн олон ажнай хурд гар-гачих бололтой. Миний ахын адил морины хорхойтой олон олон уяач бий гэж би боддог. Харин тэдний хичнээн сарын хөдөлмөрийг баллачих байдал сүүлийн үед газар аваад байгаа нь нууц биш. Тэр нь өндөр үнэ хөлсөөр мөнгөөр зодож оруулж ирсэн гадаад адуу. Монголчууд маань хөрөнгөжиж адуун сүргийг чанаржуулах гэдэг ч юм уу, угшлыг нь сэргээх гэж эрлийз адуу оруулж ирдэг байж болох. Бас хурдны манлайг авах гэж тэгдэг байх. Тэднийг буруутгахгүй ээ. Гэхдээ тэдгээр өндөр хөлтэй, тарга хүчтэй гадаад хүлгүүд нь морин тойруулгын уралдаанд ч юм уу, бооцоот уралдаандаа хурд, шандсаа сориг л дээ. Яахаараа хэдэн сарын турш зөвхөн наадам зүүдэлж хоносон жирийн малчны, ердийн уяачны өчнөөн сарын хөдөлмөрийг талаар болгож, нулимсыг нь дотогш нь шингээх ёстой юм бэ?

Энд тэндхийн тансаг дусал залгуулж, эгээтэй л улаан суганд нь гуурс тавиулах дөхсөн тэр гадаад адуу тусгай машинаар наадмын талбай руу зорчиж байхад нөгөө цөлх уяачийн олон хоногийн нойрыг үрж орхисон ажнай нь эзнийхээ сэтгэлийн мухарт сүүмэлзэх итгэлийг тээсээр хөтлүүлэнхэн хэдэн хоног газрын холыг туулах бол. Овъёос ч бараг идээгүй зөвхөн газрын сөл, эзний удирдамжаар өлөн зэлмүүн явсан хүлгүүд унаган нутагтаа хурдлаад хурдлаад тэднээс түрүүлнэ гэж үү? Хэдийгээр наадмын комиссынхон, зарим нэртэй уяачид гадаад морийг наадмаар уралдуулдаггүй юм аа, санаа зоволтгүй гэж хэл-дэг ч, үнэндээ эрлийзжсэн хэд нь ч тоосоо өргөж байгааг нарийн ялгаж тогтоодог гэдэг нь нэг л эргэлзээтэй.
Өчнөөн сарынхаа хөлс хүчийг, итгэл сэтгэлтэйгээ гадаад морьдын тоосонд хамтад нь өргөчихөөд гундуухан суух уяачдыг хэн өмөөрөх юм бэ? Монгол наадам Монголоороо л байг. Зөвхөн мөнгөтэй хүний бус монгол түмний наадам байгаасай.
(өдрийн сонин 2004.07.06 167)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button