Д.Энхбатыг яллагдагчаар татлаа

УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж буй цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгээс түүнийг сэжигтнээр татаад байсан билээ.
Бидний олж мэдсэнээр Д.Энхбатыг дээрх хэрэгт яллагдагчаар татаагүй нь тодорхой боллоо. Харин улсын нууц задруулсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Улсын ямар нууц задруулсан болоод ийн яллагдагч болов гэдэгт цагдаа, тагнуулынхан тайлбар хийхээс татгалзаж байлаа.
(өнөөдөр 2004.07.06 157)