Бүсгүйчүүд яагаад гадны эрчүүдтэй гэрлэдэг вэ?

Эдгээр байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран үйл ажиллзгаа явуулахаар болжээ. Хамтын ажиллагаа нь Олон нийтийн дэмжлэг дээр төвлөрсөн эрчүүдийн хөтөлбөр-өөр хэрэгжих аж. Хөтөлбөрийн хүрээнд Эр хүн эр хүндээ төсөл хэрэгжүүлэх юм байна. Энэ нь 2006 он хүртэл үргэлжилнэ.
Албадан саатуулах газар хүмуүжиж байгаа болон гэр бүлдээ байнга хүчирхийлэл учруулдаг эрчүүдийг гэр бүл, хамтран амьдрагсдынх нь саналаар төслийн сургалтад хамруулах юм байна. Сүүлийн уед албадан саатуулах газрын эрчүүдийн олонх нь гэр бүлийн хүчирхийллийн үр дагавраар ял эдэлдэг болсон гэнэ. Албадан хорих газар ял эдэлдэггүй ч гэр бүлийн харилцаагаа байнга эвддэг эрчүүдийн боловеролын төвшин эхнэрээсээ доогуур байдаг хийгээд үүнээс болж тэдний хоорондын харилцаа хурцдахад хүрдэг гэсэн судалгааны дүн гарчээ. Энэхүү боловеролын түвшний ялгаанаас гэр бүлийн хүчирхийлэл бий болоод зогеохгүй, буегүйчүүд гадны эрчүүдийг сонгох нь газар авч байгаа аж. Тэрчлэн гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг нь хүүхдүүд.
Тэнэмэл хүүхдийн тоо нэмэгдэж байгаа, хүүхдуүд гэмт хэрэг үйлдэж буй байдал болон жил тутам гэрлэлтээ бүртгүулж байгаа.хосын 10 хувийг гадаад залуутай хуримлаж буй охид бүсгүйчүүд эзлэх болсон зэрэг тоо баримтаас үндэслэн дээрх гурван төрийн бус байгууллага хамтран ажиллахаар болжээ.
(өдрийн сонин 2004.07.06 167)