Гар урлалын үзэсгэлэн нээгдлээ

Үүнийг Хас банк ивээн тэтгэж, хөдөө орон нутаг дахь 47 харилцагч байгууллага оролцож байгаа аж. Үзэсгэлэнд оролцогч аймгууд өөрсдийн гараар хийсэн, нутгийн онцлогийг харуулсан бүтээлүүдээ дэлгэжээ. Жишээ нь Баянөлгий аймаг гэхэд л үндэсний дээл, малгай гээд хээ угалз болсон хувцас, цүнх савыг төрөл, төрлөөр нь урласан нь гадаадын иргэдиин сонирхлыг ихээр татаж байна хэмээн тус аймгаас иреэн урлаачид ярьж байсан. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн ихэнхийг эсгийгээр хийсэн байх бөгөөд цүнх, турийвч, углааш, төрөл бүрийн хэлбэртэй сав, дээл, малгай бэлэг дургалын болон гоёл чимэглэлийн бүхий л төрлийн зүйлийг урлажээ. Үүнээс гадна хүмүүсийн шохоорхож байгаа нэг зуйл бол гар хийцийн гутал юм. Өнгө үзэмж сайтай тэдгээр гутлыг захилга авч хийх бөгөөд гурав, дөрөв хоногт л үйлдвэрээс гарчихдаг гэсэн.
(өдрийн сонин 2004.07.06 167)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button