Гурав хоногийн хугацаанд хариуг нь нэхэх шаардлага тавив
Үг хэлсэн хүмуус энэ үйлдлийг ихэд буруутгаж байв. Зохиолч Д.Урианхай тэдний тэргүүнд явсан хуучин УИХ-ын гишүүн хийгээд саяын сонгуулиар олонхийн санал авагчдыг мэргэн ард түмэн маань төрөө түшүүлэхээр илгээсэн элч гэж яавч хэлэхээргүй байсан гэлээ. Зулын хойморт залардаг зурагт (телевиз)-ыг маань уландаа гишгэв гэжтөриин шагналт зохиолч Б.Догмид хэлэв.
Эвслийнхнийг 10.000 төгрөгөөр олон түмнийг хуурсан гэж үзэж буй хүн үг хэлсэн хүмүүсийн дотор цөөнгүй байлаа. Сагсан бөмбөгчин Ц.Шаравжамц хэлсэн үгэндээ, би МАХН-ын гишүүний, тамирчны хувьд бус, шударга ёсыг дэмжиж энд ирлээ. Хэдхэн төгрөгөөр хүмүүсийг битгий хуураач, шударга ёсыг эрхэмлэгч миний адил залуус Монгол Улсад олон бий гэж байлаа. 10 мянган төгрөгөөр улс орныхоо ирээдүйг худалдахгүй. Хүүхдээр улс төр хийхгүй шүү гэж бас нэг нь хэллээ.
Шударга ёсны төлөө хөдөлгөөнд нэгдэгчид хааяагүй байгаа бололтой. Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл аймаг, Сэлэнгийн Алтанбулагаас хүмуүс ирчихсэн үг хэлж л байх юм.
Манайд чинь бас их олон хөдөлгөөн байдаг юм. Байна. Шударга сонгуулийн төлөө хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж буйгаа Бодь сэтгэл, эв хамт ёс, Монголын нэгдсэн хөдөлгөөн, Монголын сайн сайхны төлөө зэрэг хөдөлгөөний төлөөлөгчид илэрхийлж, саяын сонгууль хуулийн хүрээнд болоогүй хэмээн үзэж байв.
2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан хууль зөрчсөн үйлд-лүүдийг шалгаж, шийдвэртэй арга хэмжээ авч олон нийтэд мэдээ-лэхийг шаардсан албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, СЕХ, Хүний эрхийн хороонд явуулахаар цуглаанд оролцогчид тогтов. Хариуг нь энэ сарын 8-нд авахаар уг шаардлагад дурдсан байв.
(өнөөдөр 2004.07.06 157)