Улс төрийн гацаа
Сурталчилгааны үеэр бэлэг сэлт, мөнгө төгрөгийг баруун солгойгүй тараа-сан гээд тоочоод байвал хэдэн хуудас болох бололтой. Хамгийн том булхай нь Эвслийн намын дарга нарын гарын үсгээ зурж байгаад тараасан Итгэлийн мөнгөний батламж боллоо. Болоогүй байхдаа Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн орноос гарын үсэг зурж, баахан хүн молигодов. Энэ бүхэн хууль зөрчсөн гээд сонин хэвлэлүүд, радио телевиз шуугиж байна.
Нөгөө Сонгуулийн ерөнхий хороо нь ч хаашаа харж байсан юм бүү мэд. Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн хуулийн зөрчлийн талаар одоогийн байдлаар 100 гаруй өргөдөл, гомдол хүлээж аваад байгаа гэнэ. Харин үнэхээр ийм зөрчлүүд гараад байхад Сонгуулийн ерөнхий хороо яагаад таслан зогсоогоогүй юм бэ гэсэн асуулт гарах нь зүй. Танил нэгэн хуульчаасаа асуувал 50000 төгрөгөөр л торгоно шүү дээ. Тэгээд ч яах юм бэ гэж байна. Яачихсан хууль гэж ийм юм байдаг юм бэ гэж бухимдав. Ямар ч атугай энэ оны сонгууль будилаан, бульхай дүүрэн болсон нь ойлгомжтой боллоо.
Тал тапаасаа маргалдсан, бие биенээ хар РВ хийлээ гэж буруутгасан энэ цагийн сонгууль иймэрхүү болж өнгөрлөө. Ард түмэн ходоодоороо санал өгчихлөө гэж хэлэх ч хүмүүс гарлаа. Мөнгө төгрөг улаан цайм тарааж байхад авахгүй гэж хэлэх хүн ч ховор байх. Дахиад л бусад нь дураараа өгнө биз, би л энэ хэдэн цаасыг авчихъя гэсэн бодол л үйлчилсэн бололтой. Ний-тийг хамарсан авлига өгчихлөө гэсэн бодол толгойд эргэлдэж байна. Бүгдийг нь авлигын хэргээр шүүхдэлтэй нь биш ДЭЭ;.. Ардолон маань УИХ-ын тухай ямаршуухан ойлголт-той байдгийг энэ удаагийн сонгууль ч харуулаад өглөө. Нэг хэсэг нь мөнгө бэлэг тарааж, нөгөө хэсэг нь худаг, зам тавьсан сонгуулийн сурталчилгааны ажил дуусгавар болсоны дараа саналаа өгөхөд нэг ийм л дүр зураг гарчихлаа.
МАХН дэндүү давамгайлж байна гэж дургүйцэх хүмүүс ч байран. Гэхдээ бид л 2000 онд сонгоогүй бил үү? 724 гэдэг бол үнэхээр ард түмний л сонголт байсан шүү дээ. Саяхан болтол МАХН-ын хийсэн ажлыг бүгд хүлээн зөвшвөрч, МАХН ялна гэж ихэнхдээ итгэцгээж байсан. Сөрөг хүчин арай цөөдөж байна, илүү олон болоосой гэж олон хүн бодож байсан байх л даа. Гэхдээ ийм гацаатай байдалтай болчихно гэж хэн ч санаагүй байх. Нэгэн зүйл гунигтай санагдана. Сонгууль маань бизнес болчихжээ. Газар сайгүй мөнгө төгрөгийн тухай яриа сонсогдож байна. Монгол Улс маань худалдагдахдаа туллаа гэж үү.
Одоогийн үр дүнг тэгээд яах вэ?
Ингэхэд ямар үр дүн билээ? Үр дүн тодорхой гарч чадаагүй л байна. Зарим тойрогт санал хураалт дахин явуулна, явуулахгүй гэсэн маргаан ч газар авлаа. Энд тэндгүй жагсаал цуглаан болж, дөрвөн жил амгалан байсан Монгол Улс маань дахин бужигнаад эхэллээ. Эвслийн нөхдүүд радио, телевиз рүү довтолгоод орж үзлээ. Юмны үнэ нэмэгдэж, маргааш юу болох бол гэж бодсон байдалтай байх боллоо. Бид олонх болсон гэж, хөөчихсөн гишүудээ манайх хэмээн Эвсэл нь зүтгэж эхэллээ. МАХН болохобр бид луйвардуулчихлаа гэж олон баримт урсган мэдээлж эхэллээ. Шүүхдэлцэж эхэллээ. Сүүлдээ сонгууль биш, шүүхийн хэрэг болон хувирч, ард түмний сонголт гэдэг шүүгчийн шийдвэр болон хувирах бололтой. 2000 онд байх аа, АНУ-д бас нэг иймэрхүү сонгууль болоод байсан санагдана. Тэнд ч яахав, олон зуун жилийн ардчилсан тогтолцоотой улс. Монголын 14 жилийн ардчилал энэ шалгуурыг давж гарч чадах боловуу?
Эцэст нь дүгнэхэд сонгуулийн үр дүн хараахан тодорхой бус хэвээр л байна. Сонгуулийн ерөнхий хороо зуу зуун өргөдөл, гомдолд дарагдан, нэр дэвшигчид шүүхдэлцэж, тодорхой бус байдалд олон нийтийн толгой эргэж гүйцээд байна.
Цаашид Засгийн газар тогтвортой байж чадах уу?
Засгийн газар байгуулагдах эсэх нь тодорхойгүй болжээ. Үндсэн хуулиа эргээд уншихлаар хоёр гол улс төрийн хүчний аль нь ч Засгийн газрыг дангаараа байгуулжчадахгүй болчихсон байх юм. МАХН маргаантай тойргууд дээр ялбал Засгийн газар байгуулж мэдэхээр байх шиг.
Хамтраад Засгийн газар байгуулах ёстой гэж хэлэх ч хүмүүс байна. Болох л эд гэж бодохоор нөгөө олон амлалтаа хааш нь хийх юм бэ гэсэн гацаа үүснэ. Эвслийн амласан бүхнийг энэ улсын ядруу эдийн засаг даахгүй.
Сонгуулийн үр дүнгээс нэг л зүйл тодорхой байна. Хэн нь ч олонх болсон бай, байгуулагдах Засгийн газар нь догонцсон засаг болох нь нэгэнт тодорхой болчихжээ. Ийм засаг хэр ажилладаг вэ гэдгийг бид 1996-2000 ондхарсан билээ. Хоёр хүн л эсрэг санал өгөхөд уначихна. Хэн тэгэхээр бидний асуудлыг шийдэж, хэн зам барьж, худаг гаргаж, үерийн даланг маань засах вэ. Энэ олон монголчуудын хувь заяа хэрхэх вэ? Хэн биднийг гэх вэ?