Э.Бат-Yүл, С.Эрдэнэ нар шүүхэд ханджээ

С.Эрдэнэ Э.Бат-Үүл бид хоёр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа болохоос мөнгө нэхэхгүй. Сэтгүүлчдэд ял тулгахгүй гэсэн бол хуулийн зөвлөх
Л.Санжаасүрэн Зууны мэдээ сонинд гарсан дүгнэлтүүдийг шүүхэд өгч буйг хэлсэн юм. Хэнтий аймгийн харьяат, малын хулгайн хэргээр Хэнтийн мөрдөнд шалгагдаж байгаа Баасанхүү гэгчийн гэрээс олдсон бичгийг Ардчилсан намын сонгуулийн тактик мэтээр нийтэд танилцуулс-ныг хэвлэлийн бага хурал хийлгэгчид эрс няцаалаа. Баасанхүүгийнхээс олдсон бичгийг ҮАБЗ-ийн гишүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гадна Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар л мэдэж байжээ. Гэтэл энэ материал хэвлэлд нийтлэгдсэн нь тэр таван хүний нэгээс авсан зүйл байж таарна гэж байв. Бичгийг дөрөвдүгээр сард СЕХ-нд танилцуулсан гэж Ерөнхий сайд хэлээд буй ч өнгөрсөн зургадугаар сард л Тагнуулын газрынхан тус хорооны хаалттай хуралдаан дээр амаар мэдээлеэн аж. С.Эр-дэнийн хэлснээр дээрх бичиг нь сонгуулийн сурталчилгааны үеэр ОХУ-аас ирж МАХН-д зөвлөлгөө өгсөн РR-чдын зөвлөмжтэй төстэй гэнэ. Хуулийн зөвлөх Л.Санжаасүрэн энэ оны гуравдугаар сарын 20-доор ТЕГ-ын текст гэсэн нэрээр хэвлэлүүдэд тараад байсан зүйлийн утга санаа Баасанхүүгийнхээс олдсон бичигт цухалзаж байгааг тэмдэглэлээ.
(өдрийн сонин 2004.07.06 167)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button