Улаанбаатар хотын ядуурал ба шилжих хөдөлгөөн

Ядуу гэдэг ухагдахууныг хэрхэн тооцеоныг сонирхуулья. Сарын хэрэглээ нь 25300 төгрөгөөс доогуур байгаа хүмүүс ядуу, үүнээс дээш бол ядуу бус гэсэн ангилалд багтана. Сарын дундаж хэрэглээ нь 15180 хүртэлх төгрөг бол нэн ядуу, 15181-25300 төгрөг бол ядуу, 25301-40480 төгрөг бол ядуу бус бага орлоготой, 40481-64768 төгрөг бол ядуу бус дундаж врлоготой, үүнээс дээш бол чинээлэг гэсэн ангилалд орох аж. Гэхдээ сарын дундаж хэрэглээ 100 мянган төгрөг ч үүнийг хүрэлцээтэй гэхэд бэрх. Энд нэг зүйлийг зориуд цохон хэлэхэд хөдөө орон нутгаас ирэгсэд, шилжигч бус хүмүүсийн апь алинд нь ижил боломж байдаг боловч их хотод хэл тавигсад биеэ дааж амьдрах чадвар сул. Шилжин ирэгедийн дийлэнх нь бүрэн бус дундаас доош боловсролтой наймдугаар анги ч төгсөөгүй хүмүүс байна. Шилжиж ирээд хүүхдээ сургуульд оруулах бол хамгийн хэцүү асуудал. Багтахгүй, ачаалал ихтэй байна гээд ер халгаадаггүй. Тэгээд таньдаг хүнээ гуйж байгаад гэрээсээ хол, харъяаллын бус сургуульд хүүхдээ оруулсан. Энэ тухай Сонгинохайрхан дүүрэгт шилжин иреэн бүртгэлгүй 39 настай Ц гэдэг эмэгтэй ярьжээ. Шилжих хөдөлгөөний улмаас өрхүүд оршин суугаа дүүрэг, хороондоо бүртгэлгүй эсвэл эцэг эхийн хайхрамжгүйгээс хүүхдийнхээ гэрчилгээ, хувийн хэргийг сургуулиас нь шилжүүлж ирдэггүйгээс хүүхдээ сур-гууль завсардуулахад хүргэдэг байна. Гэр хороололд оршин суугчдын, тэр дундаа эрэгтэйчүүдийн боловсролын төвшин харьцангүй доогуур байна. Хэдэн гудамж өнгөрөөд хийх ажилгүй сэлгүүцэх залуучууд архины мөнгөө хаанаас олох вэ? гэсэн асуултаар угтана. Ер нь хэрэг төвөгт орооцолдсон залуусын нэлээд хувийг хөдөө орон нутгаас ирэгсэд эзэлдэг.
Шилжигчдийн талаас илүү хувийг 15-29 насны залуучууд эзэлж байгаа судалгааны тоо бий. Энэхүү материалд ашигласан тоо баримт бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны захиалгаар тун саяхан хийгдсэн судалгаа юм. Судалгаагаар шилжигчдийн 15 хувь нь цаашид дахин шилжих хөдөлгөөнд орно гэжээ. Магадгүй тэдний ихэнх нь гадаад шилжих хөдөлгөөнд оролцох сонирхолтой байж болох юм. Учир нь шилжих хөдөлгөөнд оролцоогүй хүн амын бараг тал орчим хувь нь гадаад явна гэж хариулсан явдал бий. Шилжин ирэгсэд нэмэгдсэнээр эдийн заегийн үйл ажиллапаа идэвхжихийн зэрэгцээ нийгмийн үйлчилгээний салбарт илүү дарамтыг үзүүлж, ядуу иргэдийн тоог улам нэмэгдүүлсээр байна. Гэвч тэд амьдрах эрхийнхээ төлөө ирж байгаа нь үнэн шүү дээ.
(өдрийн сонин 2004.07.06 167)