Бичил зээлийн талаар та юу мэдэх вэ?

Хүмүүс санхүүгийн үйлчилгээ хүргэхэд саад болж байгаа бэрхшээл дэлхий нийтэд харилцан адилгүй байна.
Зөвхөн ломбарднаас өндөр хүүтэй бичил зээл авдаг байсан 1995, 1996 онтой харьцуулахад монголчуудад банк, банк бус санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоо хангалттай олон байна. Гэсэн ч монголчууд бичил зээлд найддаг, түүнийг авдаг хэвээрээ гэнэ. Зөвхөн Хас банкны үзүүлэлтээс харахад бичил зээлийн эргэн төлөлт 99 хувь байгаа нь олон улсад өндөр үнэлэгдэж байгаа үзүүлэлт юм байна. Энэ нь монгол хүний өргүй бол баян, эсвэл өртэй хүн өөдөлдөггүй гэсэн сэтгэхүйтэй холбоотой гэж судлаачид дүгнэдэг. Одоо бичил зээлийг бүхэнд хүртээмжтэй болгоход газар нутгийн алслагдсан байдал саад болж байгаа. Яг энэ бэрхшээлийг олон жижиг арал дагнаж байрладаг Индонези улсын банкныхан эдэлдэг байна.
-Өнөөдөр энд Ази, Европ, Хойд Америкийн 13 орны 20 гаруй төлөөлөгчид бие биеэсээ бичил зээлийн туршлагыг суралцаж байна. Ажлын байр нэмэгдүүлж, хүүхдийг сургуультай, өрх гэрийг эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болгох зэргээр ядуурлыг бууруулахад бичил зээл чухал. Бид өнөөдөр Хас банкны туршлагыг сонслоо. Богино хугацаанд бичил зээлийн үйлчилгээг амжилттай нэвтрүүлж чадсан газар юм байна.
Өнөөдөр энд цугласан төлөөлөгчдийн орнууд нь өөр өөр хөгжлийн төвшинтэй, банк санхүүгийн эрх зүйн орчин нь өөр. Бид нараас шашин, хөгжлийн төвшин, амьдралын хэв маягаараа эрс өөр Афганистанд бичил зээл хэрхэн түгээж байгааг сонирхлоо.
-Ер нь бол хоёр дахь бичил зээлийн хөтөлбөр гэж байгаа. Тийм учраас нэлээн шинэлэг, анхдагч зүйл учраас тэр болгон хүмүүс ойлгохгүй юм байгаа. Ер нь исламын шашинтай улс зээлийн хүү гэдэг ойлголтыг хүлээж авахдаа муу, ойлгохгүй яагаад ямар учиртай хүү өгөөд байгаа юм. Эхний ээлжинд үйлчилгээний шимтгэл гэсэн байдалтай тайлбарлаж явж байгаа юм байна. Зээлийн хүү гэхийнхээ оронд үйлчилгээний шимтгэл гэж.
Өнөөдөр семинарт оролцож байгаа төлөөлөгчид олон улсын байгууллагын санхүүжилт дэмжлэгтэйгээр бичил зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын төлөөлөгчид юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button