Элсэлтийн шалгалтын талаар…

Нийслэл хотод байгаа их, дээд сургууль хуваарийнх нь дагуу элсэлтээ тус тус авч байгаа бол харин хөдөө орон нутгийн их, дээд сургуулиуд нэгдсэн журмаар шалгалтаа зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн жилүүдэд гарсан тестийн шалгалттай холбоотой гомдол маргаан энэ жил гарахгүй байх магадлалтай гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдэгдэж байна. Учир нь тестийн хариу, түлхүүр болон тестийн өгүүлбэрийг буруу өгснөөс элсэгчид хохирдог явдал гардаг байсан гэнэ. Харин энэ удаа алдаатай тест гаргахгүй байхад онцгой хяналт тавьж байгаа гэнэ.
-Тест боловсруулаад орон нутагт хүний тоогоор олшруулдаг байсан. Энэ жилийн тухайд бид нар тест боловсруулагчидтай гэрээ хийх замаар математик ч юм уу, хими ч юм уу гол гол шалгалтын тестийг Улаанбаатар хотод олшруулаад орон нутагт хүргүүлсэн. Энэ утгаараа тэнд элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, тухайлбал тестийг хууль хугацаанд нь элсэгчдийг танхимд оруулаад удаан цагаар хүлээлгэдэг тэр байдал арилсан. Yүнээс үндэслэн элсэлтийн шалгалтын дүн эрт хоногтоо багтаж гардаг. Ийм зүйл ажиглагдаж байгаа.
Өмнөх жилүүдэд тестийн онооны 50 хувийг авч чадаагүй бол элсдэггүй байсан. Yүнээс болж төрийн өмчийн сургуулиудад зарим ангиас төлөвлөсөн элсэлтийн хуваарь тасардаг байжээ. Тиймээс анги бүрт онооны ялгаатай хязгаарыг тогтоож байгаа юм байна. Ямартай ч энэ сарын 7, 8-ны өдөр гэхэд орон нутагт томилогдсон комисс мэдээгээ ирүүлэх бөгөөд бүх төрийн сургуулиудын элсэлтийн шалгалт мөн наадмын өмнөхөн дуусах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button