Өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр шийджээ

Зөөлөх эх-ийн хохирогчид 40 гаруй иргэн өнөөдрөөс эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны өмнө өлсгөлөн зарлаж эхэллээ. Тэднийг сонгууль болох гэж байгаа үүднээс нам жим байхыг яамныхан болон удирдлагууд нь хүсчээ. Бас заримыг нь Тайвань руу явуулж өгнө гэсэн нь талаар болжээ. Yнэндээ Тайвань руу бүртгүүлсэн энгийн иргэд нь ч явж чадаагүй болохоор цаашдаа найдах хэрэггүй гэж эдгээр иргэд үзсэн байна. Зуучлах товчоогоор хэдэн хоног эргэлдсэн ч найдваргүй гэдэг нь тодорхой болсон гэж иргэд ярилаа. Энэ удаа хохирогчид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас дараах зүйлийг хүсч байгаа юм байна.
-Тайвань руу явах ч, хууль хяналтын байгууллага ч худлаа юм байна. Нэгэнт төр, засаг бид нарын өмнө ийм буруу ажил хийсэн юм чинь нэг бол хохирлоо авна, эсвэл энэ хор хохирлыг чинь хэзээ ч төлөхгүй гэсэн түүхэн баримтаа авч үлдэе гэсэн энэ баримтаар өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр болж байна.
Улс төрийн сонгуульд коко алдахаас айсан яамны удирдлагуудаас энэ хариугаа авчихвал иргэд санаа амар өөрсдийн аргаа бодно гэж хэлж байсан. Өмнө нь зарлаж байсан өлсгөлөнгийн үеэр иргэдийг зодох гэсэн олон зүйл гарч байсан. Энэ удаа тийм зүйл гарахгүй байх гэдэгт найдаж байгаа юм байна. Өлсгөлөн хэдэн өдөр үргэлжлэх нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан ямар хариу өгөхөөс шалтгаалах юм байна.