Нэгдсэн дүн гаргав

761 түймэр гарсан нь иргэдэд 500-гаад сая төгрөгийн хохирол учруулжээ. Эдгээр галын 61 нь машин техникт, 8 нь малын хашаанд, 160 барилгад, 269 нь гэр, орон сууцанд гарчээ. Гал гарах болсон шалтгааныг нь авч үзвэл, цахилгаан угсралтын буруугаас, пийшин зуухаас, ил задгай үнс нурмаа хаяснаас дийлэнх нь гарчээ. Харин үүнд нь 14 насанд хүрсэн хүн болон нэг хүүхэд нас барж, олон арван хүн түлэгджээ. Yхсэн хүмүүст судалгаа хийхэд гал гарах үед согтуу байсан, унтсан болон санаатай гарсан болох нь тогтоогджээ. Түүнчлэн гал унтраах ангиас айл өрхөд, албан байгууллагад гал унтраах хэрэгслийн шалгалтыг хийжээ.
-Хагас жилийн байдлаар 3172 айл өрх, 2547 объектод галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, үзлэг шалгалтын явцад газар дээр нь 7199 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн хяналтын зааг барих шаардлага 739 удаа, үлдэгдэл 65 удаа, ажиллагаа зогсоох тухай тогтоол 110 удаа, танилцуулга 54 удаа бичиж холбогдох арга хэмжээг авч үүрэг даалгавар өгч ажилласан. Захиргааны хариуцлагыг байгууллагад 81 удаа, албан тушаалтанд 70 удаа, иргэнд 161 удаа, нийт 123 сая 990 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ, торгууль тавигдаж хариуцлага тооцож ажилласан.
Гал хамгийн их гарсан сараар өнгөрсөн зургадугаар сар тодорчээ. Цаашид ч дулааны улирал үргэлжилсээр байх тул гал нь байнга гардаг. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байх зайлшгүй шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button