Монголчууд англи хэлийг хаана очиж суралцвал дээр вэ?

Дийлэнх нь Сингапурын Рафлес академид сурдаг байна. Монголчууд тухайн сургуулийн тухай мэдээллийг газар дээр нь танилцах боломж гардаггүй учраас өнөөдөр Маркетингийн албаны төлөөлөгч хатагтай Дэббили Монголд иржээ.
-Манай сургуулийн сургалтын төлбөр харьцангуй хямд. Төрөл бүрийн мэргэжлээр дипломын болон англи хэлний сургалтыг явуулж байна. Мэргэжлийн дипломын сургалтанд хамрагдах хүмүүс англи хэлний шалгалт өгөх шаардлагатай. Харин хэлний сургалтад хамрагдах гэж байгаа бол төвшин тогтоох шалгалтыг өгнө.
Сингапурт суралцахтай холбогдуулан худал мэдээлэл ихээхэн тархах болсон. Тухайлбал гэр бүлээр нь Сингапур луу гаргаж ажил олж өгнө гэх мэтээр. Тэгвэл энэ огт үндэслэлгүй мэдээлэл шүү гэж Монгол дахь төлөөлөгч Мастер Травел компанийнхан анхааруулж байна. Тиймээс энэ талаар ирэх лхагва гаригт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн байранд мэдээлэл өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button