Yзэсгэлэн нээгдлээ

Аливаа дөрвөлжин дүрс нь хаалгыг дүрсэлдэг бөгөөд энэ дүрс бүхий зургийг үүдэн дээрээ өлгөх нь зөв гэж Италийн ариун бичигт Бруно Грифари үздэг юм байна. Харин тэр үүдэн дээр өлгөөтэй хаалганы дүрс бүхий зургийг хүн толгойгоороо шүргэвэл бие сэтгэлээрээ ариусна гэдэгт итгэдэг гэнэ. Мөн түүний санскрит, монгол, казах, хятад, турк бичгийн болон бэлэгдлийн дүрсийг бурхан болоод буг шашинтай холбож ойлгодог байна. Уран бичлэгээ мод, торго, цаасан дээр зурдаг. Түүнчлэн алт, мөнгийг нунтаглаж байгаад торгон дээр лакдаж бүтээлээ хийдэг. Энэ бүхнийг та Дүрслэх урлагийн музейд нээгдсэн үзэсгэлэнгээс үзэж болно. Энэ үзэсгэлэнд Бруно Грифари 40-өөд үзэсгэлэнгээ дэлгэжээ. Тэрээр уран бичлэгийг тэнгэрийг дууг сонсож зөн билгээрээ хийдэг гэж бидэнд ярилаа.
-5 настай байхдаа хүнд өвчин тусаж хэвтэрт орсон. Тэгээд тэр үед тэнгэртэй холбогдсон болов уу. Гэнэтхэн Төв Азийн орнууд, жишээлбэл монгол, турк, энэтхэгийн бичгийг бичиж эхэлсэн. Би өөрөө тэнгэртэй ч холбож боддог, дээр нь нууц билэг дүрс, тэмдэг гэдэг маань тэнгэрийн дүрс гэж би ойлгодог.
Ноён Гифари дэлхийн 17 оронд үзэсгэлэн гаргажээ. Уран бичлэгийн, зөв бичлэгийн дүрэмд захирагдах албагүй. Харин гоё харагдахын тулд санаанаасаа зохиосон бичиг байх ёстой гэж Монголын мэдээний Галиголфи компанийн гүйцэтгэх захирал ноён Сүхбаатар бидэнд тайлбарлаж байсан. Тэр ч байтугай огт байхгүй үгийг зохион бичиж болно. Гагцхүү тэр нь гоё сайхан харагдах ёстой гэнэ. Монголд ийнхүү гадаадын гоё уран бичигтэн ирж бүтээлээ гайхууллаа. Харин Монголоос өнгөрсөн жил уран бичигтэн Баттөмөр Францад үзэсгэлэнгээ гаргаж байсан байна.