Гэмт хэрэг

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 42 настай Шаамарсанаа төрсөн дүү 25 настай Саруултай согтууруулах ундаа хэрэглэн, улмаар маргалдаж дүү нь ахыгаа зодсоор байгаад алжээ. Чингэлтэй дүүрэгт 16 настай Дашзэвэг нь автомашинаар иргэн Б-г дайрч алан хэргийн газраас зугатсан ч баригджээ. Мөн энэ дүүрэгт солонгос улсын иргэн П ниссан маркийн 69-34 УБ дугаартай автомашинтай явж байгаад иргэн Б-г дайрч аллаа. Түүнчлэн Дорноговь аймагт Булган аймгийн харьяат Ганхуяг гэгч нь жонш ухаж байгаад шороонд дарагдаж үхжээ. Мөн золгүй байдал болох өөрийгөө санаатай боомилох, өндрөөс үсэрч, усанд живэх гэх мэт байдлаар 10 гаруй хүн үхлээ. Yүнээс хүчингийн хэрэг хэд хэд гарчээ.
-Сүүлийн гурван хоногийн өнөөгийн нөхцөл байдал улсын хэмжээнд тогтуун тайван байсан. Энэ хугацаанд 50 шахам гэмт хэрэг бүртгэгдсэн. Таван хэргээс бусад буюу гарсан нийт хэргийн 95 хувьд цагдаагийн байгууллагын албан хаагчид, хөдөлмөрчид иргэдийн туслалцаатайгаар илрүүлсэн. Зонхилон гарч байгаа хэрэг бол авто ослын хэрэг юм. Yндэсний их баяр наадам дөхөж байдаг. Энэ баяр наадамд манай аж ахуйн нэгж, байгууллага, иргэд бэлдэж байгаа. Энэ чухал цаг үед жолооч нарын сахилга хариуцлага сулаас авто ослын хэрэг нэлээд гарах боллоо.
Мөн Сүхбаатар дүүрэгт иргэн Д.Чинбат банкны өр барагдуулах албаны албан бичиг хуурамчаар үйлдэн Зоос банкнаас их хэмжээний мөнгө залилан авчээ. Баянзүрх дүүрэгт Д.Галданбат гэгч нь нийслэлийн дүүргийн 10 гаруй айлаас хулгай хийн баригджээ. Налайх дүүрэгт иргэн Б.Цэрэнбат 802 номерын вагонд хоёр хөлөө дайруулжээ. Чингэлтэй дүүрэгт 57-03 дугаартай Соната-2 маркийн автомашиныг иргэн Дорждэрэм согтуу үедээ жолоодож яваад хэд хэдэн хүн дайрч гэмтээлээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хоёр өдөрт хулгай 14, танхай 4, авто ослын 15, 508 хүн эрүүлжүүлэгджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button