Манай ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ху Жантаотай уулзлаа

Мөн эрчимтэй хөгжил Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод Монгол-Хятадын худалдааны төв байгуулах санал дэвшүүлж, байгалийн баялгийг нээн ашиглаж, зорилтын хүрээнд Төмөртийн овооны цайрын орд, Нарийн сухаатын нүүрсний ордыг ашиглах хамтарсан төслүүдийг дэмжин, цаашид Тавантолгойн нүүрсний орд барилгын төмрийн орд газрыг түшсэн олборлох үйлдвэр байгуулах чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэсэн байна.
БНХАУ-ын дарга Ху Жантао хэлэхдээ, нэг жилийн өмнө Монгол улсад амжилттай айлчилж Монголын ард түмний найрамдалт сэтгэл, хамтын ажиллагааны их ирээдүйг мэдэрсэн гээд, хоёр улсын хооронд дээд өндөр хэмжээний харилцан айлчлал яриа хэлэлцээний давтамж хадгалагдан итгэлцлийг бэхжүүлсний үр дүнд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хэлсэн байна.
Мөн хоёр улсын сайн хөршийн хувьд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг хүндэтгэн, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх нь Монгол-Хятад хоёр улсын эрх ашиг болоод бүс нутгийн энх тайвны бодлогод бүрэн нийцнэ гээд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих тодорхой саналуудыг нааштайгаар хүлээн авч байгаагаа хэллээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Хятадын төв телевиз буюу Си Си ТҮ-д ярилцлага өгч Монгол улсын өнөөгийн байдал, гадаад дотоод бодлого, зорилт болон Монголын түүх соёл, ёс заншил, уламжлал, хувийн намтар гээд өргөн сэдвээр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан байна.
/МN-25, 2004.7.7/