Хүүхдээ зориуд төөрүүлдэг болжээ

Нэг нь өөрийгөө танилцуулах чадвартай байсан, харин нөгөөх нь ерөөсөө хэлж чадахгүй байлаа. Бяцхан охины ярьснаар аав нь гэртээ согтуу унтаж байхад нь ээжтэйгээ гадагш гарсан. Тэгээд согтуу ээж нь нэг газар зогсоочихоод алга болжээ. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс өчигдөр оройноос хойш эцэг эхийг нь сурагласан. 102-т сурагласан мэдээ ирсэн үү үгүй юү гэж лавлахад харин харамсалтай нь байхгүй байжээ. Ингээд хоёр хүүхдийг зориуд төөрүүлсэн байж болзошгүй байна. Эцэг эх нь дэндүү хатуу сэтгэл гарган ирж авахгүй, ингэснээрээ эдгээр хүүхдийн ирээдүй нийгэмд бүрхэг болж байгаа юм.
-Зуны дэлгэр цаг эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхих явдал маш их байна. Сүүлийн үед ялангуяа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хаягдсан төөрсөн хүүхэд олдож ирэх нь маш их. Сая гэхэд энэ Нарангарав гэдэг охин өчигдөр 23 цагийн үед 3, 4-р хорооллын баарнаас эцэг эх нь хамт архи ууж байгаад хаячихсан. Манайд ирчихээд байна.
Эдгээр хүүхдийг өнөөдөр эцэг эх, хамаатан садан нь ирж авахгүй бол хүүхдийг хаяг тогтоох газарт өгч өнчин хүүхдийн тоог хоёроор нэмэх юм. Зарим хүн хүүхдээ ирж авж байхад зарим нь санаатай юу санаагүй юу төрсөн үрээ төөрүүлсээр байна.
/МN-25, 2004.7.7/