Германчууд ноолуурыг зах зээлийг сонирхож эхэллээ

Монгол хэдийгээр ноолуурын зах зээл дээр боломжтой орны тоонд орж байгаа ч аажимдаа энэ боломж нь Хятадын зах зээл рүү нүүж байгааг судлаачид тэмдэглэлээ. Түүхий ноолуурын экспортоор Хятад улс тэргүүлж, монголчууд хоёрдугаарт жагсаж байгаа бол бүтээгдэхүүн нийлүүлэлтээр Гонконг, Мадгаскар, Хятад улсууд тэргүүлж байна. Харин самнасан ноолуураар Хятад улс тэргүүлж байна. Гэхдээ энэ тоо нь хоёр жилийн өмнөх тоо юм байна. Монгол болон Хятад улсын харьцуулсан зах зээлийн судалгаагаар гаалийн татвар болон тариф бусад саад тотгор Монголд харьцангуй бага гэж дүгнэсэн байна. Монголчууд түүхий эд бэлтгэх найдвартай эх үүсвэртэй, үйлдвэрлэлийн зардал маш бага гэж үнэлэгдсэн бол Хятадыг шинэ технологи өндөр ур чадвартай менежмент сайтай гэж бичжээ. Монголд тээврийн зардал өндөр, ээрмэлийн хүчин чадал дорой сул талтай гэсэн байна. Харин Хятад улсын тухайд Европын албаны улсууд болон АНУ-ын зах зээлд ороход кодын хязгаарлалт өндөр байдаг гэнэ.
-Монголчууд ямар нэгэн кодгүй ярьдаг зах зээлээ маш муу ашигласан гэж үзэж болохоор байна. Өнгөрсөн хугацаанд ноолуурын зах зээлийг өөд нь татахын тулд Засгийн газрын зүгээс ямар нэгэн нааштай алхам хийгээгүй юм байна.
Ноолуурын салбарын ирээдүйн төлөө түншлэл чуулга уулзалтад оролцогсод Монголын ноолуурын зах зээлд ирээдүй бий гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Харин одоо 2005 он гэхэд дуусгавар болох кодын хязгаарлалт Хятадын үйлдвэр нь хүчтэй байдлыг анхаарахыг монголчуудад зөвлөж байгаа юм. Энэхүү зөвлөмжийг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс гаргажээ.
/МN-25, 2004.7.7/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button