Хүүхдээ зусланд амруулахаас эмээх болжээ

Хүүхдийн зусланд амарч байгаа хүүхдүүд архичин гэдэг замыг сонгож байгаа нь саяхан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хийсэн нэгэн шалгалтаар батлагдлаа. 15 наснаас авахуулаад бүгд архи гээчийг уудаг гэх юм. Уух уухдаа хямдханаар нь хувийн архийг уудаг гэнэ. Тэгээд согтууран хоорондоо зодолдож амарч байгаа охидыг оролдож танхайрдаг гэнэ. Эцэг эх нь үүнийг даанч мэдэхгүй, хүүхдээ сайхан амарч байгаа л гэж боддог. Гэтэл хүүхэд нь нөгөө буруу зам руу мөлхөж орж байдаг. Ингээд өнгөрсөн хойно нь хүүхдээ дэмий л зусланд амрааж хэмээн өөрсдийгөө буруутгадаг.
-Ер нь урьд жилүүдэд хүүхдүүд эцэг эхээсээ хол, зуслан дээр байх үедээ бөөнөөрөө нийлж зохион байгуулалттай архи хувааж уух, улмаар бие биенийгээ зодож цохин гэмтэл учруулсан ноцтой асуудал гарч байсан. Тэгэхээр бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, замын цагдаагийн тасагтай хамтран зуслангийн хүүхдүүд ирж очих, явах хэв журмыг сахиулах, хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа.
Цаашид ч пионерийн лагерийн ээлж томрох учрах архидалт ихэснэ. Харин архийг дагаж бүх төрлийн гэмт хэрэг өсөх нь тодорхой тул эцэг эх, хүүхдийн зуслангийн удирдлагууд энэ тал дээр анхаармаар байна.
/МN-25, 2004.7.7/