Шарил чандарлах үйл ажиллагааг явуулж эхэллээ

Оршуулгын газар олон га талбайг хамарч байгаа нь хотын өнгө үзэмж, хөрсний бохирдолт, байгаль экологийн хувьд сөрөг үр дагавар үзүүлж байгаа төдийгүй оршуулгын газартай хаяа дэрлэн амьдарч байгаа айл өрхийн тоо цөөнгүй байгаагаас болж оршин суугчдын сэтгэл зүйд муугаар нөлөөлөх, янз бүрийн сөрөг үр дагавар гардаг. Тэгвэл Улаанбаатар буян компани шарил чандарлах үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа юм байна.
-Энэ нь байгаль экологийн байдал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, оршуулгын газрыг халах зорилгоор 1998 оноос хойш төсөл боловсруулсан. Yүнийг хотоос дэмжиж нийслэлийн хэмжээнд Улаанбаатар буян компанийг байгуулаад шарил чандарлах үйлчилгээг хийж эхлээд байна.
Энэ нь Монголдоо анхдагч төдийгүй талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр тусгайлан тоноглогдсон машинаар зөөвөрлөн алтан хайрцагт заагдсаны дагуу салах ёслолыг тухайн захиалагчийн хүсэлтийг харгалзан чандрыг нь хүлээлгэн өгөх буюу хүндэтгэлийн хананд залах, талийгаачийн нутагт нь хөрсөнд нь шингээх зэрэг орчин нөхцөлд тохируулан талийгаачид хүндэтгэлтэй хандах ажлыг хийж гүйцэтгэж эхлээд байна.
/МN-25, 2004.7.7/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button