Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлнэ
Эмэгтэйчүүд манлай сан хэмээх тус төрийн бус байгууллага нь Монголд ажиллаж буй эмэгтэйчүүдийн бусад төрийн бус байгууллагуудтай өрсөлдөх байр суурь баримтлахгүй, үйл ажиллагаагаа ч давхар-дуулалгүй өөрийн гэсэн стратегитай ажиллана хэмээн бас зорилгоо тодорхойлж байсан.
Тус санг М.Ичинноров хэмээх нэгэн хуульч эмэгтэй үүегэн байгуулсан бөгөөд Монголд хүний эрх, эрх зүйн шинэтгэл, иргэний нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хэсэг эмэгтэич үүдийг эгнээндээ нэгтгэжээ.
Эмэгтэйчүүд манлайлал сангийн нээлтэд тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Оюун оролцож үг хэлэхдээ Өнөөдөр их, дээд сургууль төгсөгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэд нуруун дээрээ маш олон ачаа үүрч чаддаг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу УИХ, Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байна. Тэгэхээр энэ сангийн гол зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. Түүнчлэн хүчирхийллийн асуудал газар сайгүй байна. Хуулийн орчинг бий болгосон ч бодитой ажил хийгдэж чадаагүй. Энэ чиглэлээр нэлээд хүчтэй ажиллах болно. Нөгөө талаар эмэгтэйчүүд өөрсдөө маш хүчтэй байх нь чухал хэмээн тэмдэглэсэн юм.
Тус сан нь нээлттэй нийгэм хүрээлэн-Соросын сангийн Нью-Йорк дахь эмэгтэйчүүдийн сүлжээний зарим хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ.
Саяхан болж өнгөрсөн сонгуулийн дүнгээс харахад жендерийн мэдрэмж дутаж байгааг харууллаа. Хүчтэй эмэгтэйчуүдийг хооронд нь өрсөлдүүлж унагасан. Энэ нь бол байж боломгүй зүйл хэмээн тус сангийн тэргүүн Ч.Ичинноров ярьж байлаа.
(өдрийн сонин 2004.07.07 168)