Төрийн механизмыг буруугаар ашигласан сонгууль боллоо

Зургадугаар сарын 27-ны ням гарип Монголын ард тү-мэн олон нам бүхий ардчилсан тогтолцоонд шилжсэнээсээ хойш дөрөв дэх удаагаа сонгуульд оролцож саналаа өглөө.
Сонгуульд олон нам өрсөлдсөн боловч гол өрсөлдөөн эрх баригч коммунист нам-Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) болон Эх орон-Ардчилал эвсэл (Ардчилсан нам, Иргэний Зориг-Бүгд Найрамдах Нам, Эх орон-Ардчилсан Шинэ Социалист Нам)-ийн хооронд явагдсан байна. Сонгуулийн явцыг гадаадын бие даасан ажиглагчид, түүний дотор Консерватив намын гишүүд ардчиллыг дэмжих Вестминстерийн сангийн шугамаар очиж ажигласан юм.
Сонгуулийг ерөнхийд нь тодорхойлбол, эрх баригч МАХН эрх мэдлээ ичгүүр сонжуургүйгээр хэтрүүлсэн, төрийн механизмыг буруугаар ашигласан сонгууль боллоо гэж дүгнэж байна. Төрийн мэдлийн мэдээллийн хэрэгс-лүүд нь шударга, чөлөөтэй байсан гэж дүгнэх ямар ч үндэслэл алга. Сонгуулийн иймэрхүү гажуудлууд байсан** хэдий ч бие даасан эх сурвалжуудын мэдээгээр Эх орон-Ардчилал эвсэл болон МАХН хоёулаа 76 суудлаас туе бур 36-г авсан байна. Бүгд найрамдах нам нэг суудал авч Эх орон-Ардчилал эвсэлтэй нягт холбоотой гурван бие даагч үлдсэн суудлуудад ялалт байгуулжээ. Эдгээр гурван бие даагч Эх орон-Ардчилал эвслийн Засгийн газрыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа ажээ. Гэвч МАХН-ын Засгийн газар эрх мэдлээ шилжүүлэхээс татгалзаж, хараат бус Сонгуулийн ерөнхий хороонд дарамт шахалт үзүүлж байгаад миний бие ихээхэн сэтгэл зовниж байна.
Өнөөгийн үүрэг гүйцэтгэгч МАХН-ын Засгийн газраас гаргаж буй үйлдлүүд нь саяны сонгуулийн үр дүнд төдийгүй цаашид Монгол Улсад олон намын ардчилсан тогтолцоонд шилжих үйл явцад аюул учруулж байна. Британийн Засгийн газар Монгол Улсад жинхэнэ ардчилал төлөвшин тогтоход туслах үүрэгтэй билээ.
Британийн Засгийн газар Монголын байдлыг хэрхэн дүгнэж байгаа болон Монголын үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт хандаж ардчиллын үйл явцын халдашгүй байдлыг хангуулах талазр ямар алхам хийж байгааг мэдэхийг хүсч байна. Монголын Элчин сайд эрхэмсэг ноөн Далрайн Даваасамбууг Гадаад болон Хамтын ниигэмлэгиин яаманд дуудан ирүүлж ардчиллын эсрэг иймэрхүү үйлдлийг Британийн Засгийн газар хэрхэвч тэвчихгүй гэдгийг сануулахыг би Танаас уриалж байна.
Би энэхүү захидлын хувийг Эх орон-Ардчилал эвсэлд мөн илгээх болно гэжээ.
(өдрийн сонин 2004.07.07 168)