МАХН төрийн тэргүүний эсрэг хандаж эхэллээ

Гэтэл УИХ-ын гишүүн Т.Ганди, У.Хүрэлсүх нар жирийн иргэдийг дагуулан Ерөнхийлөгчийн эсрэг жагсаалд цугалан турхирч явна.Төрийн түшээд ингэж хүндээ хөнгөнеөс өгч явах гэж. Тэд Монголын жирийн сонгогчдыг төрийн тэргүүний болоод өөрсөдтэй нь ижил жирийн хүмүүсийн эсрэг түлхэж байна. Ард түмнийг ард түмэнтэй нь сөргөлдүүлдэг нь жинхэнэ дарангуйлагчийн араншин. Ингэхдээ эрх баригчид жагсаалд оролцох хүн бүрт 1000-2000 төгрөг өгчээ. Өөрийн намын гишүүн хороодын дарга, аж ахуйн нэгжийн удирдагчдыг тус бур арван хүн олж ирэхийг даалгасан юм байна. Тодорхой жишээ татвал Петровис-т хувьчлагдсан НИК-ийн шөнийн ээлжийн ажилчдыг өглөө есөн цагт ажлаасаа буухад нь Амгалангийн хойно байрладаг тавдугаар станц дээр цуглахыг даалгасан гэнэ. Баяр наадам дөхөж байгаа цагт хэд гурван төгрөг өгч магадгүй гэж горьдож очсом ажилчид Баянзүрх дүүрэг дээр очиж Ж.Гүррагчаа сайдыг дэмжсэн цуглаанд явах үүрэг авчээ. НИК Улаанбаатарт 11 түгээх станцтай. Тэнд шөнө 40 гаруй хүн ажилладаг байна. Иймэрхүү эамаар Ерөнхийлөгчийн эсрэг, шударга сонгуулийн эсрэг жагсаалд оролцогчдыг бүрдүүлжээ. Гэвч эрх баригчдын жагсаалд үрдэг мөнгө шавхагдаж хуучин УИХ-ын бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхлөө.
Хугацаа нь дуусч буй УИХ-ыг дагаж, тэдний таалалд нийцүүлэхээр жагсч явдаг цаг одоо биш. Ард тумэн эв нэгдэлтэй байж, Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогчдын сонголт эцсийн дээд шийдвэр гэсэн байр сууринаасаа хандаж, сонгуулийн ерөнхий хороо аливаа дарамтад авталгүй хууль ёсны шийдвэрээ гаргах ёстой. Жирийн иргэдийн хооронд мөргөлдөөн үүсч цус урсан, хоосон гранатын араас жинхэнэ цэнэгтэй нь гарч ирвэл түмний сонголтыг үл хүндэтгэн тийм байдалд хүргэсэн өнөөгийн эрх баригчид хариуцлагыг нь үүрэх болно. Тэд Эзний алба ээлжтэй. Хааны алба халаатай гэдэг үгийг эрх мэдлийн төлөө улайрснаасаа болоод умартсан байна.
Монголчууд ардчилсан сонгуулийг анх удаа хийж төр, засгаа эхлэн сольж байгаа биш. Ардчилсан хувьегал гарсан 1990 онд Ж.Батмонх тэргүүтэй нам, заегийн тэргүүнүүд ухаалгаар огцрон төр, засгийн эрхийг тайван замаар шилжүүлеэн. Энэ нь дэлхийн ардчиллын түүхэнд Монголын бахархал болон тэмдэглэгдэж үлдсэн билээ. Монгол Улсын анхны дэд Ерөнхийлөгч Р.Гончигдоржийн толгойлж асан Улсын Бага Хурал, Д.Бямбасүрэнгийн эвслийн Засгийн газар 1992 оны сон-гуулиар солигдож МАХН-д эрхээ шилжүүлэхдээ бослого үймээн дэгдээгээгүй. Н.Багабандийн тэргүүлсэн УИХ, П.Жасрайн Засгийн газар 1996 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэлд халаагаа өгөхдөө жагсаж цуглаж Ерөнхийлөгчөө унагахыг шаардаагүй. Тухайн үөд МАХН өнөөдрийнхөөс цөөн суудалтай хоцорч сөрөг хүчин болсон ч дараагийн сонгуульд олонхи болох бэлтгэлээ базаах сэтгэлийн хаттайгаар огцорч байсан. Эзний алба ээлжтэйн жамаар 2000 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл унаж МАХН үнэмлэхүй ялалт байгуулан сөрөг хүчингүй парламент бүрдэхэд ардчилагчид боож үхэх бор шидмэс хайж давхиагүй. УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар гишүүдээ уриалж сөргөлдөөнд дагуулж гүйгээгүй. Эдгээртэй ижилхэн сонгууль болоход өнөөдрийн эрх баригчдад шинэ сонголтыг хүлээн зөвшөөрөх зүрх дутлаа.
Монголд ардчилсан хувьсгал гараад 14 жил өнгөрч байгаа ч ардчилал бүрэн ялж амжаагүй байна. Ерөнхийлөгчөө огцруулах гэж явах буе ардчиллаа төге гүнзгийрүүлэхийн төлөө ард түмэн тэмцэх ёстой. Үүнд тээг саад бологч нь МАХН. Коммунист барилаасаа, ангижраагүй МАХН ардчилалд дахин садаа болохооргүй тарах ёстой. Өнгөрсөн зууны коммунист улбаатай алдаа бүхнийг өөртөө хамж агуулсан МАХН-ын оронд жинхэнэ ардчилсан шинэ нам гарч ирсэн цагт Монголын ардчилал зөв голдиролдоо орох болно.
(өдрийн сонин 2004.07.07 168)