Гадаадын иргэнийг онц хэрцгийгээр хөнөөжээ

Ээлжийн зохион байгуулагчтай уулзахад Манайд өмнө нь европ хүмүүс бараг бууж байгаагүй. Голдуу хятад, солонгосууд буудалладаг. Тэр герман хүн манай буудлын 205 дугаар өрөөнд буугаад хэд хонож байсан гэсэн. Би арваад хоног ажиллахгүй байж байгаад өнөөдөр ээлжээ авч байна. Өөр зүйл хэлж мэдэхгүй нь гэв.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиход дээрх зочид буудлын хамгаалагчийг түр саатуулах байранд хорьж, зохион байгуулагчийг нь байцааж байв. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад М.Лхагвадорж хэргийг шалгаж буй бөгөөд Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ноцтой хэрэг гарсан нь үнэн гэлээ.
Гэсэн ч бид хохирогч болон хэргийн талаар зарим нэг мэдээлэл олж авлаа. Талийгаач 56 настай, ХБНГУ-ын иргэн Инго Майер гэдэг хүн байсан аж. Тэрбээр Геологийн төв лабораторид хэрэгжүүлж буй төслийн ажилтан бөгөөд Монголд өмнө нь хоёр ч удаа ирж байсан гэнэ. Энэ удаа Монголд гурвуул ирсэн бөгөөд өөрөө Genius-т, нөгөө хоёр нь Баянгол зочид буудалд буудалласан байна. И.Майерийг өрөөнөөсөө гарахгүй хоёр хонохоор нь буудлын үйлчлэгч орж үзээд цагдаагийнханд уржигдар өглөө мэдэгджээ. Гэмт хэрэгтэн өрөөнийх нь цонхоор орж талийгаачийг эхлээд сандлаар цохисон, талийгаач хариуд нь нэлээд тэмцэлдсэн бололтой ул мөр байгаа, цохисон сандал нь бүр эвдэрсэн байсан гэж цагдаагийн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж өгүүлсэн юм. Талийгаачийн байрласан 205 дугаар өрөөнөөс төслийн бичиг баримт алга болсныг хэргийн газрын үзлэгээр тогтоожээ. Мөн өрөөн дотор болон биед нь байсан мөнгө, хэтэвчийг хэрэгтэн авсан байна.
Талийгаачийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр архи дарс хэрэглээгүй болохыг нь тогтоожээ. Хэн, ямар зорилгоор үйлдэв гэдэг нь одоохондоо тодорхойгүй буй эл хэргийг шалгахаар Улсын мөрдөн байцаах газар, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг томилон ажиллаж байгаа юм.
/Өнөөдөр, 2004.7.7, 158/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button