Аль нам олонхи болж засгийн газраа байгуулах вэ?
Сонгуулийн тойрог, хэсгүүдэд ажилласан бүх улс төрийн хүчнүүдийн төлөөлөл, ажиглагчид эрх, үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс улс төрийн хүчнүүдэд ашиглагдах бололцоог нээж өглөө. Бүхэлдээ Монголын улс төр балчир, бохир байгааг харууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа намуудын хомсхон, ядуухан, эмээсэн, булхайтай нь илт ажиглагдаж байгаа мэдээллээс юу ажиглагдаж байна вэ гэвэл намууд, тэдгээрийн нэр дэвшигчдийн буруугаас илүү сонгуулийн тойрог, хорооны ажилтнуудын аль нэг намын эрх ашигт уилчилсэн буруу-тай үйл ажиллагаа л ил тод илэрч байна. Харин энэ тухай бараг хэн ч ярихгүй байгаа нь их сонин. Гэвч ард түмэн ойлгож байна.
Ард түмэн рүү алхам алхмаар ойртож байгаа засгийн эрхийг барих алтан боломж болсон төрд төлөөлөгчөө сонгох ард түмний дархан эрхийг хүндэтгэдэггүй улс төрийн хүчин Монголын хөрс шороон дээр цаашдаа орших эрхгүй. Тиим учраас ард түмний сонголтыг гашуун байсан ч хүлээн зөвшөөрч, өнөөдрийг биш маргаашийг бодож ухаалаг байх нь аливаа улс төрийн хүчний ирээдүйн хувь заяаны асуудал мэн. Харамсалтай нь ингэж бодож чадахгүй байгаа нь манай намууд ард түмнээс салсан, гишүүдээсээ хөндийрсөн эрх мэдлийн төлөө ямар ч үнээр улайран тэмцэх бодит шалт-гаантай эрх мэдэлтнүүдийн бүлэглэл болж хувирсныг харуулж байна.
Сонгуулийн үр дүнд засгийн эрх улс төрийн нэг хучнээс нөгөөд шилждэг нь тогтсон үзэгдэл. Монголчууд одоо улс төрийн аль хүчний гарт засгийн эрх шилжих бол хэмээн чих тавин хүлээж сууна. Нам бүр (МАХН, Эх орон- Ардчилал эвсэл) бид гэж ил далд хэлж байна. Харамсалтай нь одоо хэн нь тодроогүй байна. Тодрох бололцоо ч бас алга байна. Харин хэд,хэдэн хувилбар байна.
Хамгийн эхнийх нь, 54, 24 дүгээр тойргийн зарим хэсэгт дахин сонгуул явахгүйгээр Үндсэн хуулийн 33-ын нэгийн 2-т зааснаар УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д оруулснаар Ерөнхий сайд тодорч болох хувилбар юм. Гэвч энд нэг асуудал байгаа. Үндсэн хуулийн дээрх заалтад байгаа олонхиороо гэдэг үгийг хэрхэн ойлгох тухай асуудал юм. МАХН, Эх орон-Ардчилал эвсэл, БНН-ын хоёр нь олонхи болж зөвшилцөлд хүрэхээр ойлгож болно. Нөгөө талаас УИХ-ын тухай хуулийн 21.1-д зааснаар тухайн нам, эвслээс нэрийг дэвшүүлж сонгогдсон гишүүдээр бүлгээ байгуулж, 21.5-д зааснаар ахлагчаа сонгож, 21.4-д зааснаар бие даан нэр дэвшигч нар аль нэг нам, эвсэлд нэгдэх эрхээ эдэлж, 21.6-д зааснаар нам, эвслийн бүлгийн ахлагч УИХ-ын анхдугаар чуулган дээр УИХ-ын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад өргэн мэдүүлж бүлэг байгуулагдах тул дээрх олонхиороо гэ-дэгт үгийг гишүүдиин олонхи гэж ойлгож бас болно. Тэгэхлээр, энд Үндсэн хуулийн албан ёсны тайлбар хэрэгтэй болно. Гэтэл Үндсэн хуулийг албан ёсоор тайлбарладаг субъектийг (Үндсэн хуулийн Цэцийг) одоо хүртэл хүлээн зөвшөөрөөгүй нь (Гэвч Цэцийн шийдвэр тайлбар болон үлдэж байгааг санах хэрэгтэй) төрийн механизм гацах, хямрах үндэс болж ирснийг сонгуулийн дараахь энэ дуулиант өдрүүдийн сургамж бас харуулах нь. Гэвч Цэцээс өөр ямар ч субъект тайлбарлах бололцоогүй тийм үе одоо нэгэнт иржээ. Цэцийн тайлбарын дараа нам, эвслийн олонхиороо гэснийг нам, эвслийн бүлгүүдийн гишүүдиин олонхиороо гэж ойлговол эвслийн 36 дээр бие даан нэр дэвшигчид эвслийн бүлэгт албан ёсоор орж, байр суурийг тууштай хамгаалбал эвслийн дэмжлэг хүлээсэн хүн Ерөнхий сайд болох магадлал өндөртэй. Энэ нь хамгийн дөт зам. Харин намуудын олонхи гэж Цэц тайлбарлавал МАХН, БНН намтай зөвшилцөж олонхи болж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх магадлалтай. Энэ нөхцөлд БНН, МАХН-аас тал эрх мэдлийг шаардах нь мэдээж. Үүнээс ихийг шаар-даж болно. Тохиролцоонд ямар ч үнээр хамаагүй хүр-лээ гэж бодоход Ерөнхий сайдыг УИХ-аар томилуулах бололцоо хэрэг дээрээ байхгүй. Яагаад гэвэл гурван бие даагч эвслийн бүлэгтээ
орчихсон байх бололцоотой. Энэ замаар явбал УИХ 45 хоногт Ерөнхий сайдыг томилж чадалгүй Үндсэн хуулийн 22.2-д заасны дагуу тарна. Дахин сонгууль болно. Ямар их мөнгө, хүч хөдөлмөр, тэмцэл болохыг таан хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ бол хамгийн хүнд зам.
Хоёрдахь хувилбар буюу хоёр тойрогт дахин сонгууль явж, МАХН олон суудалтай болсон ч Засгийн газраа байгуулж чадахгүй. Энэ нөхцөлд Үндсэн хуулийн 33-ын 1-ийн 2-д зааснаар МАХН хамгийн олон суудал буюу 38 суудалтай болсны хувьд аль нэг нам, эвсэлтэй зөвшилцөж; буюу эвсэж Засгийн газар байгуулах нөхцөл бүрэлдэкэ. Эх орон-Ардчилал эвсэлтэй зөвшилцөхгүй байх. Хамгийн өндэр магадлалтай нь БНН-ын бүх шаардлагыг МАХН хүлээн авч Засгийн газраа байгуулах бололцоо юм. Эрх мэдлийн 50 хувийг, бас дээр нь юу хүссэнээ БНН шаардахад хэн ч гайхах зүйлгүй. Хэн ч байсан тэгэх л байх. Ингэж засаг барих нь МАХН-д хэр ашигтайг бодох ёстой.
Намын одоогийн удирдлага намын эцсийн зорилго засгийн эрх барих явдал гэсэн үзэлд болон амбицдаа, бас бус зүйлд хөтлөгдөн 24, 59 дүгээр тойрогт найдлага тавьж байна. Гэвч намынхаа ирээдүйг, дөрвөн жилийн дараахь хэн ч хэлж мэдэхгүй үр дүнг бодохгүй байгаа мэт санагдана. Энэ хоёр тойрогт ялах магадлал ч бас зуун хувь биш. Энэ хоёр тойргийн сонгогчид Бид сонголтоо хийдгээ хийсэн. Биднээр бүү тогло. Хууль зөрчсөн, бидний сонголтыг будлиантуулсан хүмүүстээ хариуцлага тооц. Бид дахин сонголт хийхгүй гэвэл яана. Тэгэх эрх тэдэнд байхгүй гэж үү? Тэднийг албадах эрх хэнд ч байхгүй гэдгийг тооцсон уу. Ийм ухуулга ч явахгүй гэхийн аргагүй. Нөгөө талаас шинэ тулгар байгуулагдсан захиргааны шүүхийн шийдвэр дахин сонгууль явуулах хууль зүйн бололцоог хаасан шийдвэр гарахгуй гэхийн аргагүй. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр эрх зүйн актын хувьд хууль зөрчсөн байж болох магадлал миний ажиглалтаар нэлээд өндэр байгаа.
Тэгэхлээр, энэ хувилбар нэгдүгээрт, захиргааны шүү-хийн шийдвэрийн дагуу дахин сонгууль явахгүй байж болох учраас эрсдэл өндөртэй, хоёрдугаарт, сонгогчид бид дахин сонголт хийхгүй гэвэл яах ч аргагүй, гуравдугаарт, МАХН ялах магадлал зуун хувь биш учраас нэр нүүрээ алдаж мэднэ. Намын нэр хундийн асуудал бол намын тухайн үеийн удирдлагын эрх ашигтай харьцуулшгүй үнэ цэнтэй зүйл гэдгийг хэн ч мартах ёегүй. Намын удирдлага цаг үеийнх, харин намын үйл хэрэг мөнхийн гэдгийг намын жирийн гишүүдмэдэж байгаа нь лавтай. Эцэстээ энэ нь МАХН-ын нэр хүндийн уналтаар төгеөж мэднэ. МАХН-ын алдагдсан нэр хүндийн хариуцлагыг хэн хариуцах тухай асуудал эрт, орой нэгэн цаг гэлгүй сонгуулийн эцсийн дүн гарангуут хуурай өвсөнд ассан гал мэт дүрэлзэн гарч ирэхийг үгүйсгэхгүй.
(өдрийн сонин 2004.07.07 168)