Үхэхүйн боловсрол ба галаар мандаллах нь

Тус компанийн захирал, хатагтай Г.Идэрмаа олон жилийн өмнөөс энэ талаар санаа тавин явж, олонтаа тооцоо судалгаа хийсэн байна. Олон нийтийн сэтгэл зүйн хувьд ямраар ч эргэж болох эрсдэл бүхий ийм ажлыг эмэгтэй хүн барьж авсан нь тун өвөрмөц, зори-мог шийдвэр байсан болол-той. Судалгаанаас үзэхэд нийслэл хотынхны 70-80 хувь нь одогсдын шарилыг чандарлах нь зүйтэй хэмээн дэмжих болжээ. Энэ бол манай иргэ-дэд эрүүл ухаан зонхилох болсны гэрч аж. Иймээс ч хатагтай Г.Идэрмаагийн уг ажил олон нийтийн хүсэл, хүлээлтийг угтаж тоссон цаанаасаа бүтэх учиртай үйл байжээ. Монголчууд бид Үхэх төрөх хоёр гэж онцлон хэлэлцэж иреэн нь дэлхий ертөнцийн хамаг л хэрэг явдлаас чухам энэ хоёр л хүний хорвоогийн үнэмлэхүй чанартай үйл болохыг заасан хэрэг юм. Хүний амьдралын эхлэл төгсгөлийн хоёр хязгаарыг хашсан энэ хань цашгүй үйлийн төгегөлийн хэсэгт болдог олон бэрх ажлыг хялбар дөхөм, хямд төсөр болгосон үйлс нэгэнт гараагаа авчээ. Үхэл бол шашин ба философийн онцгой сэдэв байсаар иржээ. Тэгэхлээр зах сэжүүр төдийг энд дурдья.
Техникийн, хэлний, нийгмийн гээд бидний мэдэх бүхий л олон боловерол нь хүмүүн бидний энэхэн замбуу тивд бүтээж буй аж төрөхүйн мэдлэг ухаан төдийхөн юм байна. Гэтэл энэ олон боловсрол бүгд нийлж нэгдээд ч үхэхүйн боловсрол буюу үхэж сурахтай эс дүйх ажээ. Үхэж сурах бол төгс гэгээрлийн үр дүн, жинхэнэ билиг билгуүний явдал аж. Хүмүүн төрөлхтөн Бурхан багшийн тэртээх цаг ийгээд түүнээс ч өмнөх үеэс үхлээ жолоодож, үхэж сурсан байсан гэдэг. Харин хүмүүсийн арга чарга нэмэгдсээр, эд өлөг хуримт-лагдсаар өнөөгиин бидний үе болоход үхэж чадахаа нэгэнт больсон байна. Улстөрч тарчилж үхдэг гэж Лев Толстой хэлсэн байдаг. Толстой бол агуу их зохиолч, гүн сэтгэгч төдийгүй зөнч бэлгэч хүн байсан гэдэг. Түүний үзенээр улс төрчдийн арга башир, ад тачаал жирийн хүмүүсийнхээс нэт тул тэд үхэх болоход бусдаас илүүтэй наждаа эдэлдэг байна. Хүн биед баригдах гэгч болж, өөрийгөө хайрлах, эд юмс, эхнэр хүүхдэдээ хорогдох зэрэг сэтгэлийн хомголзоонд оро-хоор үхэх цагт бие сэтгэлийн давхар зовлонд унадаг аж. Үхэхүйн боловсролын цагаан толгой нь бие ба сэтгэлийг ялгаж сурахаас эхэлдэг гэнэ. Бие бол сэтгэлийн орших арга, орон байр нь аж. Бие ердөө л мах цуснаас бүрэлдсэн зүйл тул цаг нь болж, нөхцөл нь бүрдэхээр устаж арилдаг байна. Угтаа бол биеийг сэтгэлээр залахгүй зөнд нь орхивол тэр нь идэж уух, эдлэж өмсөх, уригнан тачаахын өдөөгүүр болсон бузар зүйл юм. Гэхдээ биеийг гэгээрч нигүүлсэн, ачлал буянт сэтгэлийн орон гэр болговол тэр нь чухамдаа эрдэнэт хүмүүний бие болдог байна. Бурхан багш нэгэнтээ Шуудай арвай асгахад түүнээс зөвхөн нэг нь зүүний үзүүр дээр тогтож үлдэх мэт эрдэнэт хүмүүний биеийг олох нэн бэрх гэж айлдсан гэдэг. Өнөөгиин шинжлэх ухаан эр хүн нэг удаа дур тавилтаар найман сая орчим эр эс гаргадаг болохыг баталжээ. Гэтэл тэд-нээс нэг нь, хааяа нэг тохиол-долд хоёр нь эхийн умайд ураг болж бүрэлддэг байна. Бурхан багшийн үнэмлэхүй билгүүн аилдварыг шинжлэх ухааны нэгэн жижиг ажиглалтаар батлах аргагүй боловч ганцхан тохиолдлын хувьд ч баталгаа болж буй нь сургаалын гайхамшигтай үнэний илэрхийлэл биз ээ.
Хүн хийгээд алив амьд амьтан амьдрах явцдаа үхэж, үхэх явццаа амьдардаг билээ. Гэхдээ хүний үхэл нь түүнээс амьд явсны нь утта учрыг шаардаж, амьдралыг нь агуулгатай болгох үйлчлэлтэй гэнэ. Тэр утга учир бол хүн өөрөө зөв сайхан амьдрах төдийгүй бусад хүн, амьтанд ачлалтай амьдрах ёстой ажээ. Ерөөс хүний амьдрапын туйлын дээд эрмэлзэл бол чухамдаа Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн хэллэгт томъёо-логдсон байх учиртай аж. Ингэж Бурхны шашны мэргэн ухаанд заажээ. Бусад шашин ч хүний амьдралын утга учрыг бусдыг хайрлаж нигүүлсэх гэж үздэг байна. Үргэлж сайхан сэтгэлтэй байж, буян үйлдэж явсан хүн үхлийг
амар хялбар туулж, үхсэн хойноо амгалан жаргаланг олдог гэж эртний мэргэд заа-сан байна. Хүн төрөлхтөн үхэлгүй мөнх амьдрах тухай мөрөөдсөөр ирсэн нь нэн эртнээс угшилтай үлгэр домогт тусгалаа олжээ. Мөнхийн рашааны тухай сэдэв бол түүний нэг жишээ. Үхэхгүй байх тухай мөрөөднө гэдэг бол үхлээс айж буй гэрч аж. Хүн үхлээс хоёр шалтгаанаар айдаг байна. Эхнийх нь биологийн инстинкт, удаахь нь үхээд төрөл арилжин өөр ахуйд очихоос айх юм. Хүн үхлийн зайлбаргүй шинжийг ойлгосон цагт үхлээс айхаа больдог байна. Үхэл хүнийг өвдөж шаналахын зовлон хийгээд энэ амьдралын бүхий л зүдгүүрээс салгадаг учир буянт шинжтэй гэж сэтгэгчид үзсээр ирсэн байна. Оршуулах ёслол, хойлгийн найр зэрэг зан үйлэнд үхэгчийн зовлонгоос ангижирсны баярыг тэмдэглэж буй элемен-түүд байдаг гэж философийн доктор Б.Батчулуун тэмдэглэсэн байна. Шороо, усан, хийн, гал махбодиуд бие биедээ дараалан шингэж үхэх явц үргэлжлэх, сүнс биенээс гарч долоо, долоо хоногоор Бирд хэмээх дамжлагыг туулах тухай үхлийн боловс-
ролын хамгийн энгийн суд-руудад заасан байдаг ажээ. Алтан хайрцаг нээх мэт нь үхэхүйн иж бүрэн мэдлэг ухааны нэлээд чухал хэсэг нь ажээ. Ингэж эртний гэгээн мэргэд хожим үеийнхэндээ энэ амьдралаас цааших мэдлэг ухааныг ч болов бэлэн болгон боловсруулж үлдээжээ. Харин бид түүнийг мэдэх л чухал юм.
Буддын шашны лам нар тун чиг зовлонгүй, цэвэрхэн наснаас халидаг болохыг олон үеийн хүмүүс олж тогтоосон байдаг. Баруунд гарсан өнөөгийн төвд лам нар идээ, эдэлхүүний хэрэглэгээгүй шахам амьдарч байгаад ном бясалгалаа хийсээр суугаад таалал барьдаг тухай хэвлэл мэдээлэлд гардаг. Олон удаагийн Далай лам нар гүн бясалгалын үргэлжлэл болгон таалал болсон байдаг. Манай Дилав хутагт Жамсранжав Америкийн Нью Жерсид нэн амгалан байдалтай бурхан болсныг шавь нар нь бишрэлтэй дурсч байсан. Эдгээр нь цөм үхэхүйн боловсролыг чадварлаг эзэмшсэн хүмүү-сийн амьдралын төгсгөлийн амгалант дүр төрх юм. Бурхны шашны үе үеийн мэргэд хүмүүсийг үхэхүйн боловсролд байнга уриалсаар ирсэн
байдаг. Монголчуудын Богд лам хэмээн дээдлэн авгайл-даг Богд Зонхов Бодь мөрийн зэрэг номондоо Энэ өдрөөс хойш, зуун жилээс наашихад үхэл ирэх нь магадтай бөгөөд түүний завсар хоног алинд ч ирэх нь магадгүйн тул энэ өдөр үхэх, үл үхэхийн апин ч баттай бус боловч оюунаар үхэхийн зүгийг бариад энэ өдөр үхмүй хэмээхийн оюуныг үүегэх хэрэгтэй. Энэ өдөр үл үхмүй хэмээн оюунаар үл үхэхийн зүгийг бариваас нас үүнд амьдрахын бэлтгэлийг үйлдэж, хойтын бэлтгэлийг үйлдэх санаа үл ирснээр түүний завсарт үхлийн эзнээр баригдвал гаслан лугаа сэл-тээр үхэх хэрэгтэй болно. Өдөр бур үхлийн эзний бэлтгэлийг үйлдвээс хойтын тус үлэмж бүтмүй. Эс үхсэн ч түүнийг үйлдвээс сайн бөгөөд үхвээс ялангуяа тэр хэрэгтэй гэсэн байна. Ингэж Богд лам нар үхлээр шахамдуулан хүмүүсийн сэтгэлд буянг лавтай суулгаж, түүнийг өдөр тутмын бясалгал, зан үйлээр дадуулдаг байжээ.
Шарил чандарлах нь хөгжилтэй орнуудад хэвшмэл үйл болсон байна. Монгол-чууд ч эртнээс нааш чандарласаар иржээ. Түүхээс үзэ-хэд олон дээдэс лам нарын шарилыг галаар мандаллах буюу шатааж байсан аж. XҮIII зууны их зохиолч, түүхч Ван-чинбалын Инжнааш Их Юан улсын мандсан төрийн Хөх судар хэмээх зохиолдоо Монгол газар шарилыг гал утаагаар мандаллмой. Мон-голд эртнээс эгэл хар хун боловч эцэг эхээ үхвээс лам залж тос цутгуулан галаар мандаллаж шатаамой. Өдгөө лам нар багш ламаа үхвээс мандаллаж байна. Энэ нь бидний газрын хүн үхвээс биеийг галд өргөж, сүнсийг бурхан болгож байгаа юм гэх зэргээр өгүүлжээ. Иймээс чандарлах нь шарил оршуулах олон янз арга дотроос хамгийн хүндэтгэлтэй чухал арга болох нь эртнээс нааш тогтоогдож, одоо дэлхийд түгээмэл болсон аж. Үхэхүйн мэдлэг ухаан ийгээд оршуулгын хялбар төгс зан үйл нийлж нэгдээд өнөөгийн монголчууд биднийг бас нэгэн дэвшилд хүргэж буй бололтой.
(өдрийн сонин 2004.07.07 168)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button