Австричууд Чингис хааны тухай кино хийгээд буцлаа

Япон улс Чингисийн тухай кино хийх тухай аль эртнээс л сүр дуулиан болоод элдэв шүүмж нь тасраагүй байхад Австри улсын Interspot film компани Чингисийн тухай бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино хийгээд чимээгүйхэн буцлаа. Бид киноны уран бүтээлчидийг их ажлаа нуглаад нутаг буцах гэж байхад нь уулзаж, кино найруулагч Heinz Legezтэй ярилцсан юм.
-Кино хийх санаа хэзээ төрсөн бэ? Чингис хааныг хэр судалсан бэ?
-Хоёр жил гаруйн өмнө Монголд ирж Тахийн тал гэдэг киногоо хийж байхад Чингисийн тухай кино хийе гэдэг санаа төрсөн. Монголд байх хугацаанд Чинис хааны тухай улам ихийг мэдэх болсон. Монголд тухайн үед бүх юмны сэдэв Чингис хаан болчихсон байсан. Мөнгөн дэвсгэрт нь, архи пиво нь хүртэл Чингис. Монгол хүн бүр Чингис хаанаараа бахархдаг. Энэ үед би Чингис хаан бол зөвхөн монголын төдий бус дэлхийн хэмжээний гайхамшигтай хүн юм байна гэдгийг илүү ойлгож, маш идэвхитэй судалж эхэлсэн. Кино маань баримтат тул түүхээс гажих эрх бидэнд байхгүй. Тиймээс түүхэн талаас нь их судалсан.
-Монголын талаас ямар байгууллагатай хамтарч ажилласан бэ?
-Бүх талын гэрээ контрактын дагуу явагдсан. Монголын талаас МХАYТ маш их туслалцаа дэмжлэг үзүүлж зураг авалтыг амжилттай явуулах бүх боломжийг хангаж өгсөн. Мөн Чингис фильм, Монгол кино нэгдэл, Монгоын Ардын Арми, Монгол Телевиз хамтарч ажилласан. Түүнчлэн Монголын талаас ШУА-н түүхийн зөвлөгч ажилласан.
-Чингисийн тухай маш олон кино байдаг. Тэднээс юугаараа онцлог вэ?
-Чингисийн тухай хийсэн кино ихэнх нь уран сайхны байдаг. Бид түүхэн баримтат талыг нь гуйвуулахгүй байх үүднээс баримтат уран сайхны хэлбэрээр хийж байгаагаарай онцлог юм. Тиймээс энэ кино маань Монголын Нууц Товчоонд илүү тулгуурласан. Чингис хааны дөрвөн насыг гаргасан. Ихэнх зургаа Төв, Өвөрхөнгай аймаг, Элсэн тасархайд авсан. Кино маань Монгол орныг Австри төдийгүй дэлхийн тавцанд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Наад зах нь монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэх байх гэж бодож байгаа.
-Зураг авалт хэр амжилттай болов доо?
-Танай сайхан оронд авах зураг авалтаа маань маш амжилттай дуусгалаа. Бид зургандаа орчин үеийн техник төхөөрөмж хэргэлсэн. Маш сонин сайхан зураг үзэгдлүүдийг авч чадсан. Одоо Чехэд 13 р зууны үеийн Европын тухай зураг авалтыг үргэлжлүүлнэ.
-Кинонд монголын жижигчид тоглосон уу.
-Тиймээ бид шалгаруулж авсан
-Манай жүжигчидийн ур чадварыг хэр үнэлэв?
-Мэдээж өөр улс орон, соёл уламжлалаас ирсэн болохоор бага сага бэрхшээлтэй тулгарч байсанч хамтран ажилллад сонирхолтой байсан шүү. Монгол жүжигчидийн мэдлэг, авъяас чадвар сайн байсан болохоор тэр бүх бэрхшээлийг даван гарахад хялбар байсан. Бидний зорилго нэг, хийх юмаа бүгд мэдэж байсан болохоор хэл, соёл, зан заншил өөр ч гэсэн сайн ойлголцож байсан. Мэдээж Холливудын жүжигчидийг бодвол өөр л дөө.
-Зураг авалтын үед бэхшээлтэй зүйл байсан л биз дээ?
-Монголын талаас, жүжигчидийн талаас бэрхшээл байсангүй. Кино зураг авалт маань амжилттай дууслаа. Хамгийн гол бэрхшээл цаг агаар л байсан. Зургаан сард бороо ороод салахгүй. Нар гарахыг хүлээгээд хэд хоногоор зураг авалт хойшлогдож байсан.
-Хөрөнгө мөнгөний хуьд хэр өндөр өртгөөр бүтсэн бол?
-Чингис хааны тухай мэдэхгүй сонсоогүй гайхан биширдэггүй хүн гэж үгүй тул санхүүгийн хувьд санаа зовох юм байгаагүй. Өөрөөр хэлбэл ивээн тэтгэгчийн тэмжлэгээр бүтэж байгаа. Одоогоор 700 аад мянган евро зарцуулаалаад байна.
-Кино хэзээ бэлэн болох вэ?
-Киноны герман хувилбар нь 10, 11 сарын үед бэлэн болно. Монгол хувилбар хэзээ бэлэн болох нь танай талаас шалтгаалах байх. Гэхдээ кино гарахаас өмнө кино танилцуулага хийгдэх болно.
– Дэлхийн хэмжээний янз бүрийн кино фиставалиудад оролцох уу?
-Итгэлтэй байгаа. Оролцох болно гэдэгтээ итгэж байна.
Оlloo.mn Ж.Алтантуяа