О.Пүрэвбаатар хүрэл медаль хүртлээ
Тус тэмцээнд оролцсон гавьяат тамирчин О.Пүрэвбаатар ОХУ, Армений бөхчүүдийг ялж хагас шигшээд Наниевт оноогоор хожигдсон ч хүрэл медалийн төлөө барилдаанд дэвжээний эзэн орны бөхийг ялсан байна.
Жин өгсөж 60 кг-д барилдсан Б.Наранбаатар нэг ялж, нэг ялагдан тэмцээнээ дуусгажээ. Тэрбээр аварга болох ерөөлтэй Дудаевтай нэг хэсэгт учраа таарч дийлдсэн аж. Тус тэмцээний аваргууд 5000, мөнгө, хүрэл медалийн эзэд 3000, 2000 ам.долларын шагнал хүртсэн байна. Дашрамд сонирхуулахад олимпийн эрх авсан Ц.Энхжаргал, О.Бурмаа нар БНХАУ-ын Шань Ши мужид 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бол Б.Наранбаатар, О.Пүрэвбаатар, Т.Энхтуяа, Г.Өсөхбаяр нар наадмын дараа Украинд бэлтгэл хийх юм байна.
/Өнөөдөр, 2004.07.07.158/