Бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулна

Yндэсний их баяр наадмын өмнө болж буй энэ удаагийн хуралдаанаар юутай ч Yндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Бас цаг үеийн шинжтэй хэд хэдэн асуудлыг шийдэх юм байна. Тухайлбал, улсын нөөцөөс тусламжийн гэр олгох, хөрөнгө гаргах, цэргийн хээрийн хамтарсан дадлага зохион байгуулахыг Ж.Гүррагчаа сайдад зөвшөөрөх гэх мэт. Мөн Монгол, Египетийн Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай болон Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлыг тус тус төлөвлөсөн байна.
Монгол, Финляндын болон Монгол, Кубын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүн, БНСВУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцах аж.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, ЗГХЭГ-ын дарга Ө.Энхтүвшин, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нар тус тус оруулж хэлэлцүүлэх юм байна. Засгийн газрын танхимын ирц харин төвөггүй бүрдэх бололтой. Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Yйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нар Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтан тус улсад ажиллаад өчигдөр Улаанбаатарт ирсэн байна. Танхимын бусад гишүүн хараахан томилолт өвөртлөөгүй, суурин байгаа ажээ.
/Өнөөдөр, 2004.07.07.158/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button