УИХ-ын зарим гишүүн нүүдэлд бэлтгээд завгүй
Ээлжит сонгуульд нэр дэвшиж хараахан чадаагүй, нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон гишүүд нүүдэлд бэлтгэн томоохон цаасан хайрцаг, уут сураглаж, дөрвөн жил хураасан бичиг, цаасаа баглаж эхэллээ. Бичиг цаас төдийгүй ном, товхимол, хуулийн төсөл гээд баглаж боох зүйлс мундахгүйн дээр хаяхад хайран, хадгалахад хэцүү новш бишгүй байгаа гэнэ. Эмхэлж цэгцлэх, эвхэж боох ажлын голыг туслахууд нь нугалж байна. Тоосны, цаасны харшил тусч мэдэхээр нөхцөлд ажиллаж буй тэд бухимдуу янзтай. Эд юмаа бөөндөж биш, ширхэглэн нүүлгэх замыг гишүүд сонгосон бололтой. Боодолтой ном, цаас, жижиг сажиг эд хогшлыг бөөн цөөнөөр нь суудлын тэргээр зөөж эхэллээ.
/Өнөөдөр, 2004.07.07.158/