Хурдан морины уралдааныг интернэтээр шууд дамжуулна

Харин энэ жилээс эхлэн Элгэн нутаг FM-100.1 радио хурдан морины уралдааныг газар дээрээс нь шууд дамжуулан үзүүлэх гэнэ. Сарын өмнөөс шахам бэлтгэл, туршилтаа эхэлсэн тус радиогийн хамт олон аль ч өдрийн ямар ч уралдааныг саадгүй дамжуулахад бэлэн гэдгээ өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Зөвхөн радио төдийгүй интернэтээр хурдан морины уралдааныг шууд дамжуулах тул замын дундаас морьдоо оруулах, эргэж буцах зэрэг маргаант, будилаант асуудлууд гарвал үзэгч, сонсогчид хэн нэгнээс дуулах бус, шууд өөрийн нүдээр үзэж, чихээр сонсох боломжтой болж байгаа юм байна.
/Өдрийн сонин, 2004.07.08.170/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button