Татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг батлав

Хуулиуд батлагдсанаар хийн түлшний салбарт үйл ажиллагаа эрхлэх бизнесийн байгууллагуудын санхүү татварын орчныг хөнгөвчилж, хийн түлшний салбарыг хөгжүүлэх үндсийг тавьж байгаа юм. Энэхүү зорилгын хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Гаалийн тарифын тухай хуульд заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг баталж тогтоол гаргалаа.
/Өдрийн сонин, 2004.07.08.170/