Хёндо мотор группийн эзэн хүрэлцэн ирнэ.

Автомашин үйлдвэрлэлээр эдүгээ дэлхийд наймдугаар байрт жагсаж яваа Хёндэ мотор группийн эзэн, ноён Жөн Мон Гү Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар морилон ирнэ. Хёндэгийн төрөл бүрийн загварын машин бөмбөрцгийн өнцөг булан бүрт давхиж явна. Спорт загварын хурдан хүлгүүд нь Америкийн зах зээлд өндэр эрэлттэй. Европ ч Хёндэ-гээр амьегалж эхэлснийг Евро-2004-ийн халуун өдрүүдэд бид харсан.
Тэгвэл агаарын температур 40 хэмийн хүйтэн заадаг Монгол нутагт Хёндэ мотор бүтээгдэхүүнээ мөн л нийлүүлж байна. Тус группийн албан ёсны дистрибьютер болон засварын газрын тухай монголчууд сайн мэдэх болжээ. Ноён Жөн Мон Гугийн айлчлалын хөтелбөрт компанийнхаа бүтээгдэхүүнийг борлуулдаг салбарт очих цагийг мэдээж товложээ. Тэрбээр Буянт-Ухаад гурав дахиа газардаж байгаа агаад идэр есийн хүйтнээр ч энд ирж төмөр хүлгүүдийнхээ
тэсвэрийг шалгасан удаатай.
Өнөөдөр бага үдийн орчимд Улаанбаатарт хэл тавих ноён Жөн Мөн Гү Чингисийн хүрээ-нд зочилно. Тэрбээр 15 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан шагнал гардуулахёслолдоролцох юм. Дараа нь Монголбанкны эрдэнэсийн танхимыг сонирхож, мэн үдэш Ерөнхийлөгчтэй оройн зоог барина. Хёндэ мотор группийн эзний айлчлал 9-ний лхагва гаригт өндөрлөнө.
(өнөөдөр 2004.07.08 159)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button