Бөхийн цолны найраа цагаандаа гартугай.

. Зургийг мөнөөх залуу гэрийн хоймортоо бурхныхаа оронд залах гэнэ. Үүнтэй нэгэн адил монгол айлд ороход бараг өрх бүрийн хойморт алдар цуутай улсын аварга, арслан, заануудын зургийг нандигнан залсан байдаг. Энэ нь монголчууд аль эрт ХҮ1 зуунаас наадмаа хийж, морь уралдуулан, бөх барилдуулж, сур харваж байсан түүхээс улбаатай,-монгол хүн хүчит бөхөө дээдлэн хүндэлеээр ирсний гэрч бөлгөө. Ингэж бөхөө дээдэлдэг зон олон нас ахисан ахисан ахмад бөхчүүдээ, тухайлбал аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ц.Цэрэнтогтох, арслан Л. Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, М.Мөнгөн, П.Дагвасүрэн, заан Д. Мягмар, Ч.Гочоосүрэн, Д.Долгорсүрэн, Ө.Тулгаа, начин Ч. Өвгөнхүү, Д. Сэрээтэр гэх мэтийн эр бяртай, хурд хүчтэй байсан бөхчүүд насны нар нь хэвийсэн хэдий ч биеэрээ улсын баяр наадамд зодоглоод гараад ирэхэд дургүйцэхээсээ илүү таашаан хүлээж авдаг,
Наадам бол цугларсан олны нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгах баяр цэнгэл болохоор ахмад бөхчүүд маань энэ үүргэз биелүүлж яваг л дээ. Хүн хүний сонирхол өөр. Хэний хүү барилдаж, хэний морь уралдаж, хэн нь онч мэргэн харваж байгааг үзэхийн тулд бид наадмыг зорьж, Сайхан наадам үзэж, хийморио сэргээлээ хэмээн баярладаг биз дээ. Амьд явбал улсын наадам үзнэ гэдэг үг үүнээс улбаатай байх.
Нөгөө талаар ахмад бөхчүүдээ хүндлэхийн зэрэгцээ хайрлах хэрэгтэй бус уу. Олон жил уясан морь хүртэл уяан дээрээ ирж, өөрийгөө сойгоод, бүр унасан хүүхэдгүи уралдаад ирдгийг бид нүдээрээ үзэж, нулимс дуслуулдаггүй гэж үү? Ийм ухаант адгуус хөгшин ч гэсэн наадамч түмний нэг хэсгийг баярлуулдаг л юм.
Чухам үнэнийг хэлбэл дархан аварга Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ хоёроос бусад аваргууд анх улсын цол авахдаа өндөр цолтой ахмад бөхчүүдийн дэмжлэгийг хүртсэн юм билээ. Ахмадууд өнөөгийн улсын цолтой бөхчүүдийг тунаанаас гаргах, эгзэгтэй мөчид амлан авч тахимаа өгөх, цолны даваанд хүргэх явдал алийг тэр гэхэв дээ. Анзаарч бахархмаар нэг зүйл гэвэл ахмадуудынхаа энэхүү дэмжлэг, элбэрлийг бөх хүн мартдаггүй бололтой юм. Тэгэхээр ахмад бөхчүүдээ өвгөд гэж адлаад яахав, тэд наадамдаа барилдаж л байг.
Начны найраа евнвтугэй гэзд хашгираад иёайсан энэ сониныхон юу болчихов гэж эргэлзэх хэрэггүй, Өвгөнд өргөмж, залууст сургамж хэрэгтэй гэж нэг үг бийг бодлоо. Нөгөө талаар зөвхөн бөх гэлтгүй, дээдэс доодсын ялгалгүй үймэн бужигнаж буй цаг үеэ, хэзээ нэгэн цагт бүх юм эвэндээ орж зүгширнэ гэсэн гэгээн бодолдоо хөтлөгдөв. Ероөөсөө энэ хэдийн маань амьдрал дүүрэн цатгалан байгаасан бил үү. Харагдсан үзэгдсэн, хавьтсан ойртсон бүхнээ хараар будаж, нулимаад байвал энэ газар шороон дээр ямаршуухан хүмүүо тунаж үлдэх бол гэж бас эргэцүүлэн бодсоных бөлгөө.
Монгол бөхийн найраа гэж чухам юу юм бол оо. Улсын цолтой, цолгүй хоёр бөх барилдаад цолгүй нь давахыг найраа гэдэг юм гэсэн хялбархан тодорхойлолтыг захын банди хэлчихэж байна. Бас улсын цолгүй бөх хэд хэдэн ахмад цолтой бөхчүүдийг дамжин давж, улсын цол хүртэхийг начны найраа гэж хэлж болох бололтой.
Үнэндээ бол монгол бехийн үүсч хөгжсөнөөс өнөөг хүртэлх түүхийн хуудсанд алдар цолтой ахмад бөхчүүд нас ахиад ирэхээрээ зодог тайлах ёслолыг идээ будаа, найр цэнгэлээр биш ахан дүүс, ач зээ, нутаг нугынхаа барилдах ирээдүйтэй хэн нэгэнд тахимаа өгч, цол хүртээн ёсолдог байж. Бидний найраа гээд байгаа зүйл үүний л нэг хувилбар юм биш үү. Эндээс ургуулаад бодохоор найраагүй наадам байгаагүй болж таарах нь ээ.
Тэгэхээр нөгөө муу өвгөрсөн хэдэн бөхөө начны найраа хийлээ, одоо барилдахаа боль гэх юм уу, нул адшлаа, шоудлаа гээд байдаг маань ер нь юу болоод байна даа та минь ээ, Улсын цолтой бөхчүүд төрж өссөн нутаг усандаа цолтой бөх бий болгохыг дэмжиж яагаад болохгуй гэж. Надаар манай нутагт улсын цолтой бөх дуусаг гэсэн нүглийн бодол тээх бөх Монголын түүхэнд хэзээ ч, хэдийд ч гарахгүй гэдэг нь маргаангүй.
Нөгөө талаар найрсан ч найраагүй ч улсын начин цолтой бөх олноор нэмэгдэхэд юу нь буруу гэж. Монголчууд наадам гэвэл бөх барилдуулж, морь уралдуулж байж сая нэг сэтгэлийн таашаал авдаг. Тэгэхлээр овооны наадам бүрт улсын цолтой бөх зогсч байвал улам сайхан шүү дээ. Начны найраа гэгчийг буруутгаад байх онцгой шалтгааныг би л лав олж харахгүй байна. Тэд ам мэх хийж нэгийгээ хуураагүй, хэрэлдэж зодолдож нөгөөгөө гэмтэл бэртэлд оруулаагүй, монгол бөхийн жудаг жаягаар улсын цолтой нь босч, учраа залуу бөхөд тахимаа өгөө л биз дээ. Үүнд хүний уур бухимдал төрөх ёс бус зүйл ёстой алга. Үнэндээ бол шинээр цол хүртсэн бөх нь баярлаж талархсанаа илэрхийлээд, эсвэл бүр шулуухан үнэ ханшаа тохиролцоод өгөлцөж авалцчихдаг хэдэн халтар төгрөг өөрт нь оногдохгүйд л та бидний дургүй хүрээд байгаа юм биш үү? Үндэсний баяр наадмын тухай Монгол Улсын хууль, Үндзсний бөхийн дүрэмд цолныхоо эрэмбээр ам авч барилддаг хуучин уламжлал ихэнх даваанд хадгалагдаж үлдсэн.
Зөвхөн наадмаар шинэ цол өгдөг учраас бөхчүүд ам авах явцад тохиролцох зүйл бишгүй л гарч таарна, Түүнчлэн найраа болсон болоогүй анз үйл ажиллагааны зайгаар уран мэхтэй, үнэхээр хүчтэй бөхчүүд тодроод гараад ирэх өргөн бололцоо байдгийг улсын баяр наадам аль хэдий нь нотолчихеон. Сүүлмйн жилүүдийн үндэсний их баяр наадмаар улсын аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хүч 1үрээд гараад ирлээ. Улсын гарьд Д.Сумьяабазар, Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нарын амжилтад начны найраа ямар ч саад болоогүй. Ахмад бөхчүүд наадамдаа биеэр оролцон олноо баяегаад, чадвал найраагаа хийгээд л явж байг. Ёстой жинхэнэ нүгэлд тооцож болрх сонгуулийн будлиан, засгийн эрхийн төлөөх тэмцэл зэрэг олон түмнээ хуурч луйвардсан үйлдлийн дэргэд начны найраа тийм ч их нүгэлтэй үр дагавар дагуулсан үйлдэл биш ээ.
Сүүлийн жилүүдийн наадмаар улсын начин цол хүртсэн бөхчүүд их хэмжээний мөнгө зарцуулж, ерөөсөөлМөнгөцагаан нүдулаан боллоо гэцгээх юм. Саяхан хэд хэдэн гарьд, хэдэн арван харцага цолтон төрлөө.
Начны найрааны эрэмбэ дээшилж харцага, заан, гарьд цолны үнэ 30-40 саяд хүрнэ гэж зарим хэвлэлд бичсэн байна. Өвгөн бөхчүүд сурсан даацтай мэхээрээ улсынхаа их баяр наадамд хоёр хүүхэд өвдөг шороодуулаад гурвын даваанд цолныхоо эрэмбээр амлах
эрхээ эдэлнэ. Энэ үед залуу бөхчүүдийн зарим нь намайг аваач хэмээн дагаж шална. Зүгээр ч үгүй мөнгө амална. Би мөнгөнд үнэхээр дургүй гэх хэн нь ч худлаа хэлж чадахгүй. Тэгээд яахав, амьдран буй зах зээлийн нийгмийнхээ жамаар, байгаа бүх л бололцоогоо тэмтэрч мөнгө олох хайр найргүй хуулиар бас ярилцаж тохиролцох хэрэг гарч л таараа. Ямар хулгай хийж, булаан дээрэмдэж байгаа биш, хүний өгенийг авч болохгүй нь юу билээ. Тэгээд ч залуу зандан цагтаа яс махаа урах шахам ноцолдож байсныхаа үнэ цэнийг нэг удаа ч гэсэн мэдрээд авахад болохгүй нь юусан билээ,
Улсын цолтны тэмдэг, үнэмлэх хоёрыг авдартаа хадгалж, хэчнээн жил хоосон урмаар сэтгэлээ зогоох юм бэ. Ерөөсөө тзгээдхэн хэнийхээ хэрэгцээг хангаж байгаа хэрэг. Залуу бөхөд цол нь, хөгшинд нь мөнгө л хэрэгтэй болоо биз, Мөнгөтэй залуус өөрийнхөө хөрөнгийг юунд зарцуулахыг бид заагаад яахав. Хорвоод ховор машин авсных нь төлөө эсвэл хэдэн машины үнээр морь худалдаж аваад бусдаар уяулаад уралдуулж байгааг нь бид буруутгадаггүй биз дээ.
бүрдүүлж болохгүй гэж үү. Бид угаасаа л бусдын халаас руу өнгийх дуртай биз дээ. Нууцгай хэлсэн үг нутгаар тарна гэсэн үг хүртэл бий.
Апиваа юмыг хааж боогоод байхаар лав л нэг их сайн юм брлдоггүй шүү дээ. Архийг
Түүнчлэн ямар ч барилдах эв дүйгүй, удам угсаагүй, зүгээр хэдэн төгрөгтэй хүнд начныг бас өгчихдөггүй юм аа. Тиймээс найраа-г бүр ил гаргая гэсэн тэрслүү бодол төрснөө ийн тэрлэв. Тэр ч байтугай үнэ ханшийг нь наадамч олон гадарлаж байх нөхцөлийг бүрдүүлж болохгүй гэж үү. Бид угаасаа л бусдын халаас руу өнгийх дуртай биз дээ. Нууцгай хэлсэн үг нутгаар тарна гэсэн үг хүртэл бий. Аливаа юмыг хааж боогоод байхаар лав л нэг их сайн юм болдоггүй шүү дээ. Архийг хорьсоор байгаад архичдыг цагаанд нь гаргасан, бүр өвгөнтийнхөн хэмээн өхөөрдөн нэрлэсэн, эцэст нь яаж ч чадахгүй гацаанд орчих шиг боллоо. Үүн шиг бөхийн найрааг ил гаргахгүй бол юунд хүрэхийг одоо яаж таахсан билээ. Ил цагаан болчихвол ядаж ичиж зовно. Магадгүй начин, харцага, заан, гарьд цолтон олшрохын хэрээр авдаг өгдөг мөнгөний үнэ ханш тогтворжиж, сүүлдээ бүүр буурчих ч юм бил үү.
Заавал ноёны бөх түрүүлэх ёстой гэдэг шиг мөнгөтэй хүн үндэсний бөхөд түрүүлдэг ёс одоохондоо манайд тогтоогүй байна. Тийм наадам хэзээ ч болохгүй байх.
Сүүлийн жилүүдийн наадамд хэн бзлтгэлээ сайн хангасан нь, аль уран мэх, хүч чадалтай нь түрүүлж байгаа. Мөнгө ихтэй хүн монгол наадамд түрүүлдэг, үзүүрлэдэг гэсэн ойлголт хаа ч үгүй. Төрийн наадам болдгоороо болж, түмэн олон баярладгаараа баярлана. Тиймээс бөхийн цолны найраа цагаандаа гартугай хэмээн тэрсэлсний учир энэ ээ.
(өнөөдөр 2004.07.08 159)