Далай ламд Оросын виз олгохыг хүссэн захидал бичив

Халимагийн ерөнхийлөгч К.Илюмжинов, Буриадын ерөнхийлөгч Л.Потапов, Тувагийн ерөнхийлөгч Шериг-оолом Ооржак нар Буриад, Халимаг, Тувагийн буддын шашинтнууд орон нутгийн засаг захиргаа болон Ерөнхийлөгчид хандан Буддын шашны тэргүүн Далай ламыг Орост авчрахын тулд чадах бүхнээ хийх хүсэлт байна тавьдаг. Тиймээс XIY Далай ламд Оросын виз олгохыг хичээнгүйлэн хүсье хэмээн бичжээ.
Тэрээр Нобелийн шагнал хүртсэн, урьд өмнө нь долоон удаа Орост ирж байсан тухай ч захидалдаа дурьдсан байна. Ийнхүү гурван бүгд найрамдах улсын удирдлага ГХЯ-нд хандсанаар улс орныхоо гадаад бодлогод нөлөөлөхийг хичээсэн бололтой. Yүнээс өмнө нэлээд хэдэн удаа Далай ламд Оросын виз олгохоос татгалзсан билээ. Түүгээр ч зогсохгүй, ОХУ-ын газар нутаг дээгүүр нисэн өнгөрөхийг хүртэл хориглосон. Халимаг, Буриад, Тувагийн Ерөнхийлөгчид өмнө нь энэ асуудлаар ГХЯ-нд нэг бус удаа хандсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн гуравдугаар сард К.Илюмжинов ОХУ-ын ГХЯ-нд захидал илгээсэн боловч хүсэлтийг нь хүлээж аваагүй юм. Тэр үед ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.Рогачев Орос энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа талаар албан ёсны тайлбар хийсэн билээ. Тэрээр Нэг талаас бид Оросын буддын шашинтнуудын сэтгэл санааг ойлгох ёстой. Нөгөө талаас Далай лам улс төрийн үйл ажиллагаа явуулж байсныг бид эсэргүүцэж байна хэмээн мэдэгдэж байна. Улс төрийн үйл ажиллагаа явуулсны баталгаа болгон Далай лам зарим орны удирдагчидтай хувиараа уулзаж байсныг дурдсан юм.
/Өдрийн сонин, 2004.07.08.170/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button