Yндэсний их баяр наадам сурын харваагаар эхэллээ

Сурын талбайд цөөн хүн хоёр хэсэг болон зогссоны нэг нь урианхай, нөгөө нь буриад сурын харваачид.
Урианхай харвааны бай сур бөөрөнхийлж хийдэг сум нь хүнд байхад Буриад харвааны бай даавуун материалаар хийсэн зөөлөн, сум нь хөнгөн байдаг аж. Буриад сурыг эр эмгүй харваж болдог бол урианхай сурвыг зөвхөн эрэгтэй хүн харвадаг гэнэ. Энэ талаар урианхай сурын харвааны холбооны тэргүүн А.Хонгор ярихдаа Урианхай сур бол эрт үеэс уламжлан ирсэн наадаан. Тэр үед сур харвааны байг сур ороож хийдэг байсан бөгөөд тэр бөөрөнхийлсөн сураа эргээд ашиглах боломжтой байсан. Бид энэ уламжлалыг хадгалж яваа гэлээ.
Урианхай сурвын харваа нь багийн болон цуваа гэсэн хоёр төрлөөр явагдана. Цуваа харваанд нийслэлийн бүх дүүрэг болон Баян-Өлгий, Дорнод, Сэлэнгэ, Дархан, Багануур зэрэг хөдөө орон нутгаас ирсэн Урианхай сурын улсын мэргэн Н.Батгэрэл, Одонгэрэл, Ш.батхуяг нарын 50 орчим харваач цэц мэргээ сорьж байна.
Цуваа харваа нь 40 метрийн зайд 350-450 грамм жинтэй сурыг харваж байнаас арагш 4 метр өнхрүүлж 20 см даланг /овоолсон шороо/ давуулснаар оноо авдаг дүрэмтэй аж.
Буриад сурын харваанд аймгуудаас ирсэн 60 орчим тамирчин цэцээ сорьж байна. Тэд 45, 30 метрийн хоёр төрөлд харваж аваргаа шалгаруулна.
/Өдрийн сонин, 2004.07.08.170/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button