Зохион байгуулагч, хамгаалагч хоёрыг суллалаа.

Эл хэргийг шалгах явцдаа цагдаагийнхан талийгаачийн ажиллаж байсан Геологийн төв лабораторийн арав гаруй ажилтнаас байцаалт авчэа. И.Майертай дотно нөхөрлөж байсан нэг бүсгүйг шалгаж байгаад сулласан байна. Талийгаач тус лабораторид ХБНГУ-аас хэрэгжүүлж буй Геологийн төв лабораторийн магадлан итгэмж-лэлийг дэмжих, багажит шинжилгээ, зах зээлийн эдийн заегийн удирдлага, сургалтын хөтөлбөр төслийн ажилтнаар 2001 оноос ажиллаж байжээ.
Тэрбээр анх Баянгол зочид буудалд буудалладаг байснаа сүүлдээ Genius-г сонгох болсон гэнэ. Нэгэн танилдаа хэлснээс нь үзвэл, хотын хөдөлгөөн, хүн амьтнаас зайдуу, бас ажилд ойр гэж эл буудлыг сонгосон юм байх. И.Майерын талаарх зарим нэг зүйлийг тодруулахаар Геологийн төв лабораторийг зорилоо.
ХБНГУ-аас хамт иреэн хоёр хүн дээрх төсөлд хамтран ажилладаг байжээ. Тэдэнтэй уулзах гэсэн боловч тус төвийнхөн цааргалав. Учир нь И.Майерын хэргийг цагдаагийнхан шалгах явцдаа мэргэжилтнүудийг бүтэн хоёр өдөр байцаасан байна. Иймд тэд цагдаагийнхан болон хэвлэлиинхэн энэ тухай дахин асуух люмбол ажлаа орхиод нутаг буцна хэмээсэн гэнэ.
Тус лабораторийн ерөнхий менежер Г.Ба т-Эрдэнэтэй уулзлаа.
-И.Майер танайд хэдэн жил ажиллаж байгаа юм бэ?
-2001 оноос төслийн шугамаар ирж ажилласан. Энэ төсөл манай лабораторид гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.
-Талийгаач ер нь ямархуу ааш, зантай хүн байв?
-Бид хамт ажиллаж байсан. Бусдын л адил мэнд устай, яриа хөөрөөтэй хүн. Гэмт хэрэгтнүүд түүнийг хөнөөснөөс хойш Баянгол дүүргийн цагдаа руу гүйдэг ажилтай боллоо. Гэмт хэрэгтэн хурдан олдоосой гэж бодож байна.
-И.Майер яг ямар ажил хийдэг юм бэ?
-Мэргэжилтнүүдэд сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэргийг зааж зөвлөдөг байсан.
-Улаакбаатарт ирснээсээ хойш ажилдаа орж амжаагүй байсан гэл үү?
-Нисэх онгоцны буудлаас шууд Genius зочид буудалд буусан юм билээ. Чухам юу болсныг сайн мэдзхгүй юм. Цагдаагийнхан талийгаачийн талаар бусдад ярихгүй байхыг зөвлөсөн.
(өнөөдөр 2004.07.08 159)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button