Ази судлалын хурал анх удаа

Хурлыг Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан санхүүжүүлж байгаа бөгөөд тус сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жае Юль тэргүүтэй төлөөлөгчид иржээ.
Уг хуралд БНХАУ-ын Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль, Нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжингийн радио телевизийн их сургууль, Фудан, Ремин, Тайландын Чулалонкорн, Вьетнам, Лаосын үндэсний их сургуулиудын төлөөлөгч ирсэн байна. Хурал Азийн судалгааны төвийн захирлуудын Эрдэм шинжилгээний удирдлага, улс хоорондын харилцан ойлголцол ба туршлага сэдвийн дор МУИС, Элсэн тасархай гэсэн чиглэлээр энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.
Манай улсад Азийн судалгааны төв байгуулагдаад гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд МУИС дээр төвлөрөн ажиллаж иржээ. Энэ хугацаанд арваад хүн ахисан түвшний сургалтад хамрагджээ.
/Өдрийн сонин, 2004.07.08.170/