МАХН-ын гишүүд УИХ-ын анхдугаар чуулганд оролцсонгүй

Одоогоор УИХ-д хамгийн олон суудал буюу 36 суудал аваад МАХН-ын удирдах зөвлөл ч мөн өчигдөр мэдэгдэл гаргаж анхдугаар чуулганы хуралдаанд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлийг гаргахдаа МАХН-ын удирдах зөвлөл УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшин сонгогдсон гишүүдийнхээ тохиролцсоны үндсэн дээр гаргасан байна. УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр Эх орон-Ардчилал эвслийн олон нэр дэвшигчид сонгуулийн хуулийг бүдүүлгээр зөрчиж луйвар бульхай гаргасан тухай сонгогчид, нэр дэвшигчид гомдлоо хэлж ард иргэд сонгуулийн бульхайг арилгахыг шаардаж байгаа. СЕХ нэр дэвшигчдийн гомдлыг шалгаж хоёр тойргийн зарим хэсэг дээр нэмэлт санал явуулах тухай шийдвэр гаргасан. Одоогоор маргаантай тойргуудын асуудлыг шүүх авч үзэж байна. Монголын ард түмэн шүүх шударга шийдвэр гаргахыг хүлээж байна. Сонгуулийн хууль зөрчигдсөн гэж үзэж болох тойргуудын тоо үүнээс ч олон байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэх болоогүй байна. Сонгуулийн алдаа завхрал эцэслэн засагдаагүй байна. Хоёр тойргийн зарим хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулсны дараа УИХ-ын анхдугаар чуулган хуралдах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Их хурлын анхдугаар чуулганыг яаран хуралдуулах нь шударга бусаар сонгуульд ялсан хүмүүсийн эрхийг баталгаажуулсан алхам болно гэж үзжээ. Харин хоёрдугаарт Ерөнхийлөгч зарлигаа УИХ-д суудалтай болсон намуудын удирдлагуудтай санал солилцолгүй гэнэт яаран гаргасанд харамсаж байна. Тийм учраас нэгдүгээрт манай намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд гадаад, дотоодод томилолтоор ажиллаж байгаа тул анхдугаар чуулганд оролцох боломжгүй байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн өөрийнх нь өнөөдөр санал болгоод байгаа зөвшилцөлд УИХ-д суудал авсан намуудын хооронд явагдаагүй зэргээс шалтгаалж анхдугаар чуулган УИХ, Засгийн газрыг хуулийн дагуу байгуулах бололцоогүй, хямралт байдлыг улам гүнзгийрүүлэх үйл ажиллагаа болно хэмээн болгоомжилж байна. Гуравдугаарт, одоогийн УИХ хаалттай хуралдаанаа хийж бүрэн эрхийн хугацаанд явуулсан үйл ажиллагаагаа ард иргэд, сонгогчиддоо тайлагнаж төрийн эрх мэдлээ шинэ бүрэлдэхүүнд шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Энэ нь Монголын төрт ёсны уламжлалт бүрэн эзнээ шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш болсон удаа дараагийн сонгуулийн дараа шинээр бүрэлдэн бий болж байсан УИХ-ын бүрэн эрх долдугаар сарын хоёрдугаар хагаст буюу баяр наадмын дараа шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр эхэлж байсан. Энэ байдлаас үндэслээд анхдугаар чуулганы хуралдаанд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдэж байна. Бидний энэхүү байр суурь шударга ёсонд нийцэж байгаа бөгөөд ард иргэд маань ч ойлгож дэмжинэ гэдэгт итгэж байна. МАХН ямагт шударга ёсны төлөө байсан, цаашид ч байх болно гэжээ.
Тэгэхээр ийм мэдэгдэл гарсан учраас одоогийн байдлаар УИХ-ын чуулганы танхимд МАХН-аас нэр дэвшигчид ирээгүй байна. Энд УИХ-д Эх орон-Ардчилал эвсэл-ээс сонгогдсон нэр дэвшигчид суудлаа эзлээд байна. Мөн гадаад, дотоодын зочид төлөөлөгчид ирсэн байна.
Дашрамд хэлэхэд УИХ-ын чуулганы хуралдаан гуравны нэг нь буюу 57 нь ирсэн байж ирц бүрдэж чуулган хуралдаанаа эхэлдэг гэдэг. Тэгвэл одоогийн байдлаар анхдугаар чуулган эхлэх эсэх нь тодорхойгүй байна. Яагаад гэвэл ирц бүрдээгүй байна гэж хэлж болох юм.
Монгол телевиз

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button