УИХ-ын анхдугаар хуралдааныг эхлэхээр товыг зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж Yндсэн хуулийн 27 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэг Монгол УИХ-ын тухай хуулийн 9-р зүйлийг баримтлан Монгол УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг 2004 оны долдугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагт УБ хотноо хуралдуулж эхлэхээр товлон зарлалаа.
-Та бүхний амар амгаланг айлтгая. Монгол УИХ-ын 2004 оны сонгуулийн дүнгийн талаархи СЕХ-ны айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч танилцаад хуульд заасан эрх, үүргийн дагуу УИХ-ын анхдугаар чуулганыг 2004 оны долдугаар сарын 9-ны 11.00 цагт УБ хотноо хуралдуулж эхлэхээр товлон зарлаж зарлиг гаргалаа. Одоогоор УИХ-ын сонгуулийн тойргийн зарим хэсэг дээр сонгуулийн дүнгийн талаар маргаантай байгаа ч СЕХ-ноос өргөж мэдүүлсэн айлтгалд тэмдэглэснээр УИХ-д суудал авсан намуудын суудлын тоо УИХ-ын гишүүнээр сонгогчдын нэрсийн жагсаалтад шинээр байгуулагдах УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хангалттай бүрэлдэхүүн байгааг харуулж байна. УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дараагаар нийгэмд бий болсон нөхцөл байдал, иргэдийн зүгээс гаргаж байгаа санал гомдол, жагсаал цуглаан зэрэг нь УИХ-ын анхдугаар чуулганыг цаг алдалгүй зарлан хуралдуулж, аливаа маргаантай асуудлыг сэтгэлийн хөөрлөөр бус, хууль зүйн дагуу ард түмний элч УИХ-ын гишүүд УИХ-ын танхимдаа, Төрийн ордондоо нухацтай хэлэлцэн шийдвэрлэж байхын чухлыг сануулж байна. Одоогоор дүн эцэслэн гараагүй байгаа тойргийн зарим хэсэг дэх сонгуулийн дүн яаж ч шийдэгдлээ гэсэн энэ удаагийн сонгуулиар байгуулагдах УИХ-ын сонгуульд олонхи болсон нам, эвсэл байхгүй байх нь тодорхой боллоо. Энэ нь УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн байж төрийн эрх барих дээд байгууллага хийгээд Засгийн газраа байгуулах нөхцөл байдлыг бий болгож байна. УИХ-д суудал авсан нам, эвслийн сонирхол хичнээн өөр өөр байлаа ч ард түмний эцсийн дээд шийдвэр болох сонголтын үр дүнд бий болсон энэхүү нөхцөл байдалд зохицон нийцэж үндэсний эв нэгдэл, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн эвлэрч зохицох, зөвшилцөх замаар үр бүтээлтэй хамтарч ажиллах шаардлагатай боллоо. Yүнийг ойлгон ухаарч төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-д суудал авсан намууд яриа хэлэлцээ, зөвшилцлөө цаг хожин хийцгээхийг уриалж байна. Уудам сул жаргая гэвэл биеэ хичээ, хамт хоёул нийлж харилцан найрамдаж умартсанаа сануулж унтсанаа сэрүүлж явъя хэмээсэн эзэн богд Чингис хааныхаа билэг сургаалыг санах, сэрэх цаг ирлээ.
МАХН-ын Ерөнхийлөгч Н.Багабанди өнөөдөр шинэ сонгуулиар УИХ-д суудалтай болсон намуудын дарга нарыг хүлээн авч уулзсан байна. Ерөнхийлөгч хэлэхдээ, одоогоор УИХ-ын сонгуулийн тойргийн зарим хэсэг дээр сонгуулийн дүнгийн талаар маргаантай байгаа ч шинээр байгуулагдах УИХ-д бүрэн эрхээ хэрэгжүүлэх хангалттай бүрэлдэхүүн сонгогджээ. Дүн нь эцэслэн гараагүй байгаа зарим тойрог дахь сонгуулийн дүн яаж ч шийдэгдлээ гэсэн энэ удаагийн сонгуулиар байгуулагдах УИХ-д олонхи болсон нам, эвсэл гэж байхгүй болох нь тодорхой боллоо. Энэ нь УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн байж төрийн эрх барих дээд байгууллага хийгээд Засгийн газраа байгуулах нөхцөл байдлыг бий болгож байна. УИХ-д суудал авсан нам, эвслийн сонирхол хичнээн өөр өөр байлаа ч энэхүү нөхцөл байдалд зохицон нийцэж үндэсний эв нэгдэл, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн эрхэмлэж зохицон зөвшилцөх замаар үр бүтээлтэй хамтарч ажиллах шаардлагатай боллоо. Yүнийг ойлгон ухаарч төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д суудал авсан намуудын удирдлага яриа хэлэлцээ, хэл зөвшилцлөө цаг хожин хэлэлцэхийн чухлыг анхааруулсан байна.
MN-25