МАШСН, ИЗ-БНН-ын дарга нарыг шагналаа

Нөхцөл байдлыг зөв мэдэрч, эгзэгтэй үед тэдний гаргасан шийдвэр нь чухал нөлөө үзүүлсэн гэдгийг онцоллоо. Сөрөг хүчний томоохон намууд болох Ардчилсан нам, МАШСН, ИЗ-БНН-ууд эвссэн нь ард түмний захиалга байсан эв нэгдэл нь бас амжилтад хүрсэн нь тохиолдлын биш гэдгийг Ардчилсан намын дарга Энхсайхан онцоллоо. Эвсэж чадсан намуудын бүтэн нэг жилийн хамтын үйл ажиллагаа энэ ялалтад хүргэснийг тэмдэглээд өнөөдөр МАШСН-ын дарга Эрдэнэбат, ИЗ-БНН-ын дарга Оюун нарт Чингис хааны ордонг гардууллаа.
MN-25