Наадмын автомашины зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэллээ

-Монгол улсын үндэсний их баяр наадмын өмнө замын хөдөлгөөнийг зохицуулах бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж дууслаа. Төв цэнгэлдэх хүрээлэн, хурдан морины барианы газар очих тээврийн хэрэгслүүдэд А, В, Д, Y, М гэсэн зөвшөөрөл олгоно. Эдгээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд уг заасан чиглэл, талбайд явж автомашинаа байрлуулах юм. Баяр наадмын үеэр Хүй долоон худаг руу зорчих тээврийн хэрэгслийн замын ачааллыг багасгах, хөнгөвчлөх зорилгоор УБ хотоос Хүй долоон худаг руу болон Хүй долоон худгаас УБ хот руу хурдан морины барих, уралдсаны дараах нэг чиглэлд болгоно. Энэ хугацаанд хурдан морь барихаас өмнө 1 цаг 30 минутын өмнө, хурдан морь барьсны дараа 1 цаг 30 минутын дараа нэгдсэн хөдөлгөөнтэй болох юм. Өөрөөр хэлбэл, хурдан морь барихаас өмнө УБ-аас Хүй долоон худаг руу цаг 30 минутын өмнө, хурдан морь барьсны дараа Хүй долоон худгаас УБ хот руу нэг чигийн хөдөлгөөнтэй болох юм. Хүй долоон худгаас УБ хотын төв рүү нэг чигийн хөдөлгөөнтэй байхаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнүүдийг ингэж зохион байгуулж байна. 2004 оны долдугаар сарын 11, 12-ны өдөр говийн болон хойд аймгуудаас ирэх зорчих тээврийн хэрэгслүүд УБ хотоос гарах үедээ нэг чигийн хөдөлгөөнийг баримтлан зорчих юм. Баяр наадмын үеэр орох зөвшөөрлийг харъяа дүүргийн замын цагдаагийн албадууд олгоод байгаа. Харин А, В зөвшөөрлийг УБ хотын захирагчийн албанаас олгож байна. Баяр наадмын үеэр сэрэмжлүүлэх зүйл байна. Нэгдүгээрт, хурд хэтрүүлэх, хоёрдугаарт нэг чигийн хөдөлгөөнд оруулсан учраас цуваа гүйцэж түрүүлэх, эгнээнээс гарах үйлдэл хийхийг аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Өнгөрсөн жил энэ зарчим алдагдсанаас болж зам дээр осол гарч хүний амь нас хохирсон золгүй явдал гарсан гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй.
MN-25

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button