Зөөлөн эх холбоонд хулхидуулсан иргэдийг Тайвань явуулна

Зөөлөн эх-ийн хохирогчид гэх 150 гаруй хүний нэрсийн жагсаалт гарчээ. Тэдний хохирол 900-10 мянган доллараар хэмжигдэж байгаа юм байна. Сэтгэл санааны хохирлыг нэмээд тооцох юм бол шүүхээс хохирлыг нь бүрэн барагдуулахад хүндрэлтэй болох юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Зөөлөн эх-ийн хохирогчдын гомдлыг барагдуулах боломжгүй, гагцхүү тэдний сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэх үүднээс хөнгөлөлттэй нөхцлөөр Тайвань улсад ажиллах эрхийг зуучлах товчоогоор дамжуулан олгохоор болжээ. Эхний ээлжинд 67 иргэнийг Тайваньд ажиллах хөнгөлөлттэй нөхцлөөр бүртгэх гэж эрүүл мэндийн үзлэг болон хятад хэлний сургалтад хамруулсан гэнэ. Тайваний талаас эхний монголын 5 ажилчныг авах санал ирүүлсний дагуу өнөө орой зарим нь явахаар болж байна.
-Энэ хүн зөвшөөрөөд ажиллахтай зэрэг Тайваний ажиллуулагч өөрөө Тайваний хөдөлмөрийн яамнаас батламж авдаг. Энэ бол хөдөлмөрийнх сайд өөрөө гарын үсэг зурсан. Энэ ажил олгогчийн эрх нь байгаа юм. Гадаадаас ийм ажилчин авах эрх олголоо гэсэн ийм бичиг олгодог. Ийм бичиг ирэхтэй зэрэг бид нар явах бичиг баримтыг нь бүрдүүлээд явуулж байгаа юм.
-Бид нарт цалингийн мэдүүлгийг өгч гарын үсэг зуруулсан. Яг нарийн тайлбарлаж хэдэн төгрөгийн цалин авах вэ, ямар татвар төлөх вэ, ямар сонголтоор явдаг вэ гээд бүх л хүмүүс анкетаа өгсөн. Өгсний дараа цаанаас нь Тайвань сонголт хийгээд шийд ирдэг. Шийдийг нь бид нар уншаад тэр гэр бүлтэй танилцаад буцаагаад явуулдаг. Дараа нь эцсийн хариу ирдэг. Тэр хариу ирсэн байгаа.
Тайвань улсад ажиллуулахаар бүртгүүлсэн хүмүүсийн зурагтай анкетыг тус улсын хөдөлмөрийн бирж дээр байрлуулж, Тайваний ажил олгогч нарт танилцуулдаг юм байна. Тэднээс сонгосон хүнээ Тайванийн ажил олгогчид хөдөлмөрийн яамандаа мэдэгдэж гадаадаас ажиллах хүч авах эрхийн гэрчилгээ авдаг гэнэ. Монголын зуучлах товчооноос монголчуудыг ямар нөхцөлд хэр зэрэг цалинтай ажиллуулах асуудлаар лавлагаа авч судалдаг юм байна. Ингэсний үндсэн дээр тухайн ажиллах хүнтэй зөвшөөрөх эсэхийг нь асууж зуучилдаг байна. Одоогоор зуучлах товчоогоор дамжин 100 гаруй монгол хүн Тайвань руу ажиллахаар явсны 7 нь үйлдвэрийн ажилчин, 5 нь эмнэлгийн ажилчин, бусад нь гэрийн үйлчлэгч буюу хүүхэд болон өвчтэй хүн асрагч болсон байна.
MN-25

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button