2004 үнэмлэхийг ахмад настангуудад дахин олгодоггүй гэнэ

2004 оны зургаан сарын байдлаар хөнгөлөлттэй 2004 үнэмлэх авах ёстой 66307 ахмадууд байдаг байна. Yүнээс 35519 ахмадууд болон 15685 групптэй иргэд өнөөдрийн байдлаар үнэмлэхээ авчээ. Мөн өдөр бүр шилжилт хөдөлгөөн, тэтгэвэр гарах нас гээд тоо нь улам нэмэгдэж байгаа юм байна. Хөнгөлөлттэй үнэмлэх авах насыг эрэгтэй хүн 60-аар, эмэгтэй хүнийг 55 насаар тасалжээ. Гэтэл сүүлийн үед эрэгтэй хүний үнэмлэхээр эмэгтэй хүн явах, зургаа сольж залуу хүмүүс зорчих гэсэн зөрчил гарах хандлагатай байгаа гэнэ. Энэ нь үнэмлэхтэй хүмүүс гээж үрэгдүүлснээс болж байгаа юм байна.
-Хаягдсан тохиолдолд өдөрт 3-5 удаагийн зорчилтоор тооцоод, үлдсэн хугацааг нь мөнгөн төлбөрөөр хийсэн тохиолдолд олгоно гэсэн журам байдаг. Тэр журмаар тооцоход өдөрт 3 удаагийн зорчилт гэхэд 600 төгрөг. 600 төгрөгийг сараар бодоход 13.200, таван сараар бодоход 60 гаруй мянган төгрөг болж байгаа юм. Тэрийг хийсэн тохиолдолд л дахин олгох журамтай. Yүнийг сайн анхаарах хэрэгтэй. Мөн группийн сунгалтын хугацаагаар үнэмлэх олгож байгаа.
Тиймээс ахмадууд үнэмлэх дахин олгох боломж муу учир ганц олдсоныгоо ихэд хямгадах хэрэгтэй байгаа юм. Мөн үнэмлэхээр нь суулгадаггүй микр, нийтийн тээврийн хэрэгсэлд тавих хяналтаа өндөрсгөмөөр байгаа юм байна.
MN-25